МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Нако түлш” асуудал үүсгэж байна
“Нако түлш” асуудал үүсгэж байна
Эрх баригч МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн түлээ, нүүрсний хангамжийг сайжруулах” тухай туссан байдаг. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс Дархан-Уул аймгийн “Нако түлш” ХК-ийн удирдлагатай хамтран ажиллах тухай санаачлага гарган эхний алхмуудыг хийж эхэлсэн. Ингэснээр Шарын голын уурхайн нүүрсийг коксжуулж хэрэглэгчдэд утаагүй түлш болгон хүргэдэг Нако түлш Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн түлээ нүүрсний хэрэгцээнд ашиглагдахаар болсон ч асуудал үүсгэж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд Эрдэнэтийн хэмжээнд Нако түлш худалдаалах 50 цэгийг эхний ээлжинд байгуулж иргэдэд 25, 40 кг-аар савласан савлагаатайгаар худалдаалахаар болсон . Үнийн хувьд ч иргэдэд дарамтгүй, зах зээлийн үнээр буюу 2800, 4500 төгрөгөөр зарах тухай шийдвэр гаргаж эхний худалдаа ч хийгдсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар нийлүүлэгч “Нако түлш” ХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаа учир коксжсон нүүрсний хүрэлцээ хангамж муу байгаа аж. Энэ талаар аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр яригдлаа. Засаг дарга Д.Батлут “Нако түлш борлуулах ажил асуудалтай байна. Миний хувьд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн түлээ нүүрсний хангамжийг сайжруулах чиглэлээр Эрдэнэт хотод коксжсон нүүрс хүргэхэд анхаарч ажилласан. Нако түлш компанийн ТУЗ-ийн дарга болон компанийн удирдлагатай ярилцаж хамтран ажиллахаар болсон. Гэтэл өнөөдрийн байдпаар нийлүүлэлт маш муу байна. Иргэд хохирч байна. Иймээс Хотын захирагчийн алба, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс санаачлан дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй. Нако түлш компанийнхантай ярилцаж тодорхой шийдвэр гарга. Өөр гарц хай. Асуудлыг шийд” гэсэн үүрэг өгсөн юм. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН