МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Монголиан коопер корпрейшн” эрдэнэтчүүдэд бярыг үзүүлж байна уу
“Монголиан коопер корпрейшн” эрдэнэтчүүдэд бярыг үзүүлж байна уу
           Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Эрдэнэтийн гудамжинд хаа сайгүй мэндчилгээ өлгөөтэй харагдана. Мөн баярын хөтөлбөр бүхий зурагт самбар, бидний сайн мэддэг анонс энд тэндгүй. Амарын талбайгаар алхаж явтал “Ээж ээ харшийн шинэ жилийн самбар алга болчихож, Энэ жил ханиад томуунаас болоод хийхгүй юм уу. Та асуугаад өгөөч. Харшийн ёолкондоо ороод өвлийн өвөөгөөсөө бэлгээ авмаар байна” хэмээн ярилцах ээж, энхрий бяцхан охин хоёрын яриаг хараад Гендрекцийн зүг хараа бэлчээтэл час улаан анонс нүднээ тодорч өчигдөрхөн байсан Харшийн шинэ жилийн хөтөлбөр түүний араар дарагджээ. “Монголиан коопер корпрейшн Эрдэнэт хотынхондоо шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн анонс шинэ жилийн баяр, Харшийн сүлд модны наадамдаа очихыг тэсэн ядан хүлээсэн хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг улаан өнгөөр будсаныг хараад айх гайхах зэрэгцлээ. “Коко кола” брэндийн улаан өнгө хэдийдээ “Монголиан коопер корпрейшн”-ы нүүр царай болсныг сайн мэдсэнгүй. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үндсэн лого, суурь өнгө нь оюу ногоон өнгөтэй байсан. Түүнийг нь 49 хувьтангууд үгүй хийж улаан өнгөнд уусгасан юм болов уу. Эсвэл хоёр хөршийн нийслэлийн төв талбай, эсвэл Америкчуудаас ч айдаггүй Ким-чүүдийн том талбай л улаан өнгөнд “будуулсан” зураг энд тэнд байдгийг мэдэхээс бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коопер корпрейшн” компани “Улаантан” болчихов уу. Тэдний улаан, цагаан байх хэнд ч хамаагүй. Харин Амарын талбайгаар алхаж яваа том хүн, хүүхэд багачуудын хувьд Гендрекцийн нүүрэн талын анонс Эрдэнэтчүүдийн хувьд мэдээлэл авдаг хамгийн том, эрх чөлөөтэй, үнэ төлбөргүй орон зай, сурталчилгааг “Монголиан коопер корпрейшн” компанийн их хөрөнгө мөнгөтэй дарга нарын хувьд улаан өнгөөр будах нь юу ч биш бололтой. Харшийн сүлд модны сайхныг сэтгэлдээ ургуулан мөрөөдсөн мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг ийм том улаан анонсоор дараад Эрдэнэтчүүдэд баярын мэнд хүргэх нь чухал уу. Эндээс харвал “хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх” гэдэгчлэн “Монголиан коопер корпрейшн” компанийн удирдлагуудын хувьд 2017 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт хот, Орхон аймгийг улаан өнгөнд умбуулах юм байна. Учир нь тэд 2016 оны зургаадугаар сарын 27-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан баяртай мэдээгээ Монгол Улсын Ерөнхий сайдаар монголчуудад тунхаглан зарлуулж байсан түүхт өдөр нь. Нэг жилийн ой нь тохионо. Ямар ч байсан Амарын талбайн өнгийг улааруулж эхэлсэн “Монголиан коопер корпрейшн” компанийнхан эрдэнэтчүүдэд эр бяраа үзүүлж эхэллээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН