МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сэтгүүлчдийн байгууллага шилдэгүүдээ шалгаруулав
Сэтгүүлчдийн байгууллага шилдэгүүдээ шалгаруулав
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Орхон аймгийн Телевизүүдийн холбоо хамтран шинэ жилийн баяраа хийлээ. Оны шилдэг ажилтнууд, шилдэг уран бүтээл шалгаруулах ёслолыг “Улаан хивс”-ний ёслол зохион байгуулж, зарласан юм. Хэвлэлийнхэн ямагт олон нийтийн өмнө дэлгээтэй байдаг, хуучиршгүй, нийгэмд асар их үүрэгтэй хүмүүс учраас тэднээс хэн шилдэгээр шалгарах вэ гэдэг анхаарал татсан сэдэв байдаг. Энэ жилийн хувьд МСНЭ-ийн Орхон аймгийн тэргүүнээр сар гаруйхны өмнө сонгогдсон “ETВ” телевизийн захирал Б.Мөнгөнтуяа, түүний багийнхан Орхон аймгийн Сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн дарга нар болох Ц.Ариунаа, С.Сувдаа, Ж.Оюун, Б.Баттогтох нарт хүндэтгэл үзүүлснээр “Улаан хивс”-ний ёслолоо эхэллээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн оны шилдэг “Зэс үзэг”, Орхон аймгийн Телевизүүдийн холбооны “Алтан бүргэд” шилдэгүүдээр хэн, хэн тодорсныг танилцуулъя. МСНЭ-ийн “Зэс үзэг Оны шилдэг”-үүд: “Оны Шилдэг сонины сэтгүүлч”-ээр “Хотын шуудан” сонины сэтгүүлч Н.Мөнхтөр “Оны Шилдэг радио-гоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 107,1 радио “Оны Шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “ETВ” телевиз “Оны Шилдэг өнгө төрх”-ийн эзнээр “Арт студи”-ийн “Сэтгэлийн нөмөр” уран бүтээл  шалгарч “Зэс үзэг" цом гардлаа. Орхон аймгийн Телевизүүдийн холбооны “Алтан бүргэд” шагналын эздийг танилцуулъя. “Шилдэг сэтгүүлч”-ээр “NB” телевизийн сэтгүүлч Т.Атарбаяр “Шилдэг зураглаач”-аар “Эрдэнэт” телевизийн зураглаач П.Батцэцэг “Шилдэг график”-аар “Тэнгэр” телевизийн графикч Ц.Мөнхжаргалан “Шилдэг найруулагч”-аар “NB” телевизийн Б.Уянга “Шилдэг Мэдээллийн хөтөлбөр”-өөр “Тусгал-1” телевизийн Мэдээллийн хөтөлбөр “Шилдэг уран бүтээл”-ээр “ETВ” телевизийн “Эрдэнэтийн илгээлтийн эзэд анхдагчид” цуврал нэвтрүүлэг тус тус шалгарч, “Алтан бүргэд” цомын эзэд боллоо. “Улаан хивс” ёслолын үеэр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, УЗ-ийн гишүүн Ж.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, тэргүүний ажилтнуудыг сэтгүүлчдийн байгууллагын шагналаар шагнасан юм. “Эрдэнэт” телевизийн зураглаач П.Батцэцэг, сэтгүүлч Р.Ханджав нарыг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Erdenetnews.mn сайтын админ Ж.Улаанхүү, ETВ” телевизийн сэтгүүлч Б.Гантуяа, “NB” телевизийн сэтгүүлч Х.Пүрэвпэлжээ нарыг “Ган үзэгтэн” цол тэмдгээр шагнаж, хөдөлмөрийг нь үнэллээ. Ийнхүү сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн 2016 оны ажил үйлс, уран бүтээлээрээ Шилдэгүүдээ шалгарууллаа. Ирэх онд иргэдийн дуу хоолой болсон үүргээ улам сайн биелүүлж, үзэг нь хурц байхын ерөөл өргөе. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН