МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотод 5900 гаруй “Gold chinggis” архи битүүмжиллээ
Эрдэнэт хотод 5900 гаруй “Gold chinggis” архи битүүмжиллээ
Нийслэл хотод 5 иргэн архинд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Тухайн иргэдийн хордсон гэх газраас “Найрсаг”, “Gold Chinggis” нэрийн архины шил олдсон билээ. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилж буй цэгүүдэд яаралтай шалгалт хийсэн байна. Шалгалтад 354 цэгийг хамруулж “Gold Chinggis” нэрийн 5900 гаруй шил архийг битүүмжилсэн байна. Харин “Найрсаг” нэртэй архи шалгалтын үеэр илрээгүй талаар МХГ-ын улсын байцаагч хэллээ. Улсын хэмжээнд ийм нөхцөл байдал үүссэн тул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдөр мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо. Учир нь нийслэлийн ИТХ-аас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Эрдэнэт хотод хэрэгжүүлэх шаардлагатай эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй байгааг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцлон хэллээ. Хуралдаанд оролцсон мэргэжилтнүүд шаардлагатай арга хэмжээг авсан тул аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглох шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс яаралтай ажлын хэсэг байгуулж дахин шалгалт явуулах шийдвэрт хүрлээ. Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хурлын төгсгөлд хэлэхдээ “Шагийн архи заруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн баталгаагүй архи энэ замаар борлуулагдаж байж болзошгүй. Мөн ЦГ-ын Замын цагдаагийн тасаг хот руу орж, гарч буй авто машинуудад тавих хяналтаа чангатгах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн ажлын хэсгийг байгуулж хяналт шалгалт явуулах ажиллагааг яаралтай эхлүүлэхийг үүрэгдлээ. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН