БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Татварын орлогын төлөвлөгөө тасарчээ
Аймгийн Татварын орлогын төлөвлөгөө тасарчээ
Орхон аймгийн Татварын хэлтэс 2012 оноос хойш даргатай байсангүй. Өнөөдрийг хүртэл хамгийн сүүлд хийсэн томилгоогоор ч тэр “Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч” хэмээх албан тушаалтан Орхон аймгийн Татварын бодлогыг барьж, атгаж ирсэн. Үүний гор нь эхнээсээ гарч байна. Зарим нэг мэдээллээс харвал аймгийн 2016 оны Татварын орлогын төлөвлөгөө үлэмж хувиар тасарсан байна. Энэ нь сүүлийн тав, зургаан жилд манай аймагт тохиолдож байгаагүй үзүүлэлт гэнэ. Тэр бүү хэл 2008-2009 оны эдийн засгийн хямралын үеэр ч ингэтлээ дор орж байгаагүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байх юм. Тэгвэл яагаад өнөөдөр аймгийн Татварын орлогын төлөвлөгөө үлэмж хувиар тасарсныг асуухын зэрэгцээ, нягтлан шинжлэх тал дээр ажил хийхгүй амаа үдүүлсэн мэт улмаар энэ төрлийн мэдээллийг нийгэмд өгөхгүй дараад байна вэ. Аймгийн Татварын хэлтэс Татварын Ерөнхий газрын даргын шууд удирдлагад багтдаг. Татварынхан “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит ихт”, “Эрдмин”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Хот тохижуулах газар”, “Эрдэнэт ус-дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ зэрэг тоотой хэдэн томоохон татвар төлөгчиддөө орлогын төлөвлөгөөгөө даатгадаг. Түүнээс биш шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих тал дээр гараа хумхиад суудаг. Харин жижиг аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аар айлгаж, дарамталдаг, хяхан боодог. Аймгийн Татварын хэлтсийн хийдэг гол ажил нь ердөө л энэ. Улсын хэмжээнд НӨАТ-ын хуульд өөрчлөлт орж, Е баримт, татварын буцаан олголт гээд олон ажил энэ салбарт өрнөж байгаа. Гэвч өнөөдөр Эрдэнэтийн томоохон зах, худалдааны төвүүд иргэдэд Е баримт олгохгүй байгааг татварынхан мэддэг хэрнээ юу ч хийдэггүй. Харин бараан захаас худалдан авалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжээс Е баримт нэхэхээс өөр ажил мэддэггүй гэж болох хэмээнд хүртлээ энэ байгууллагын ажил унтарчээ. Арга ч үгүй. 2012 оноос хойш даргагүй явж ирсэн энэ байгууллага ямар эрхэм зорилготой, ямар төлөвлөгөөтэй байдаг нь иргэдэд байтугай өөрсдөд нь ч хамааралгүй шахам хэмжээнд хүртлээ мэргэжил, арга зүйн хувьд доройтолд орчихож. 2012 оноос хойш Г.Рэгзэнбазар, О.Уранчимэг, Ц.Цэрэндорж, өнөөдрийн Б.Өлзийсайхан нарыг оруулбал бүгд энэ байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан, ажиллаж байгаа эрхмүүд. “Орж суусан хүргэн, Орлогч дарга хоёрт мэдэл байхгүй” гэдэгчлэн эдгээр түр орлон гүйцэтгэгчид аймгийн Засаг даргын шуурхайд суух, Ажлын хэсэгт нэр нь багтахаас өөр санаачилсан, бүтээсэн ажил гэвэл нэрлэхэд хэцүү. Харин манай аймгийн Татварын хэлтсийнхэн аймгийн Засаг даргын захирамж бариад, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт багтаад ч “Түнт хүрээ” гэдэг компаниас орлогын татварыг суутган авч чаддаггүй дүр төрхтэйгээр сүүлийн хэдэн жилийг үдэж байгаа. Татварынхан зарим нэг иргэнд эр бяраа үзүүлж татварын байцаагчийн Акт гаргаж, дансыг нь хааж битүүмжлэн дүвчигнэдэг хэрнээ “Түнт хүрээгийн захиралтай уулзах гэж гурван жил хөөцөлдлөө олдохгүй байна”  гэж хэлдгээ юугаар тайлбарлах бол. 2016 оны орлогын төлөвлөгөө үлэмж хувиар тасрахад ч “Түнт хүрээ” компанийн хувь нэмэр багагүй байгаа болов уу. Өнөөдөр энэ байгууллагын даргаар томилогдсон хүн нь мэргэжлийн бус, Татварын анхан шатны мэдлэг, мэдээллийн талаар А ч үгүй нэгэн, яана даа, яаж ажиллана даа хэмээн татварынхан шогширч сууна. Ердөө л МАН-ын Бага хурлын гишүүн  “том ах”-ынхаа  дэмжлэгээр “крандуулаад” л ирсэн түүнд Татварын хэлтэс дээр 08.00-18.00 цаг хүртэл “конторлох”-оос өөр ажил байхгүй. Ямар сайндаа л аймгийн Засаг даргын шуурхай дээр өөрийг нь танилцуулж байхад яахаа мэдэхээ байчихсан  сууж байхад нь Тамгын газрын дарга Д.Соёлчхүү “Та ядаж босоод зогсчих” гэж хэлж цочооноос нь гаргаж байхав. Өрөөлийг хүндэтгэх, өөрийгөө хүндлэх энэ тэр бол байхгүй. Ийм л дарга даамалтай, түр орлон гүйцэтгэгчтэй байгууллагын 2017 оны орлогын төлөвлөгөөг биелүүлэх тал дээр одооноос анхаарахгүй бол эхний хагас жилийн орлогын төлөвлөгөө тасарч цаашдаа жил бүрийн  татварын төлөвлөгөө тасрах үзэгдэл Эрдэнэтэд нутагших нь. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ