БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орон нутгийн бодлого түүхий нүүрс үү, эсвэл.......
Орон нутгийн бодлого түүхий нүүрс үү, эсвэл.......
Сурвалжлага  “Сайжруулсан нүүрс болуулах цэг” гэсэн хаягтай төмөр чингэлгийн наана  50 орчим насны эмэгтэй зогсоно. Амны хаалт, ороолтоо зүүж,  шуудайлсан түлээ тэвхийтэл өрж, чингэлэг дүүрэн шуудайтай нүүрстэй ажлын байран дээрээ зогсож байлаа. Шуудайтай нүүрсний гадна талд 40 кг, “Гараар савласан тул хоёр, гурван кг-ийн зөрүү гарна” гэсэн санамж бичиг хадсан харагдана. Энэхүү нүүрсийг Дархан-Уул аймгийн “Нако түлш” компани Шарын голын уурхайгаас татаж нийлүүлсэн. Нүүрс борлуулагч эмэгтэйгээс цөөн асуулт асуухад, төвөгшөөсөн янзтай хариулав. “Нүүрс цаанаасаа 40 кг-ийн жинтэй гэж ирдэг. Вагонаас буулгаад “Дулаан хангай” компани авчирж өгдөг. Хоёр, гурван кг-ийн зөрүү байдаг. Түүнээс борлуулагчид нүүрсийг шуудайлж зараад байгаа юм биш.  Үүнийг авчирч тараадаг “Дулаан хангай” компани мэдэх байх, хүмүүс ч гомдол их гаргадаг.  Бид “Дулаан Хангай” компанид хэлдэг гэлээ. Орхон аймгийн гэр хорооллын айл өрхийг түлээ нүүрсээр хангахын тулд орон нутгийн удирдлагууд Шарын голын нүүрсийг 40 кг-ийн савлагаатай нийлүүлэхээр тохиролцжээ. Түгээлтийг хийж буй “Дулаан хангай” компани борлуулалтын цэгүүдэд нүүрсээ нийлүүлж эхэлсэн ч  аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Иргэдээс санал хүсэлт авах 70353511 утсанд Шарын голын нүүрс 40 кг байх ёстой ч жиндээ хүрэхгүй байна. Нэг шуудай нь 26-34 кг байна гэсэн гомдол иржээ. Энэ асуудлаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Борлуулалтын компанитай утсаар холбогдож, “жиндээ хүрэхгүй байгаа нүүрсийг  кг-аар нь тооцож зар” гэсэн шаардлага тавьжээ. Харин компанийн зүгээс “Бид аймгийн удирдлагатай гэрээ байгуулсан. Баян-Өндөр суманд хамааралгүй” хэмээн маргалдсан байна. Б.Эрдэнэцогт: Бидний ажлыг дэмжихгүй бол нийлүүлэлтийг зогсоож болно Шарын голын нүүрсний түгээлтээр ажиллаж буй “Дулаан хангай” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцогт “Намар шуудай нүүрс 7-8 мянган төгрөг хүрсэн байхад иргэдэд хямд нүүрс түгээх хүсэлтийг аймгийн удирдлагаас гаргасан. Хямд нүүрс түгээж 40 кг-ийг 4300 төгрөгөөр борлуулахаар болсон. Орхон аймагт  долоо хоног бүр хоёр вагон 60 орчим тн Шарын голын нүүрс татаж байна. Төмөр замын тээврийн зардал, ачиж буулгах хөлс, шуудайны үнэ гээд зардал өндөр гардаг. Манай компанид ашиг байхгүй. Аймаг орон нутгийн ажлыг дэмжих зорилгоор хэрэглэгчдэд хямд үнэтэй нүүрсийг нийлүүлж байна. Бидний ажлыг дэмжихгүй бол нийлүүлэлтээ зогсоож болно. Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайгаас савлаж ирсэн нүүрс нунтаг ихтэй. Нэг шуудай нүүрс нь 42-45 кг байх жишээтэй. Том хэмжээтэй бүхэл нүүрс жиндээ хүрэхгүй тохиолдол байнга гардаг. Ачих буулгах явцад задарсан нүүрсийг хэрэглэгч хэмжсэн байсан. Тэр нүүрс 26 кг байсан. Манай компани өөрсдөө савладаг асуудал байдаггүй. Цаанаасаа ингэж ирдэг” хэмээн ярьж байлаа. Түүхий нүүрс хэрэглэсээр байх уу Аймгийн Засаг дарга Д.Батлут шуурхай зөвлөгөөний үеэр “Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу түлээ нүүрстэй холбоотой асуудлыг Баян-Өндөр сум хариуцах болно” гэж мэдээлсэн. Хариуцлагын тогтолцоо суманд шилжсэнээр байдал сайжрах уу гэдэг эргэлзээтэй. Орхон аймаг газар нутаг, ой модны нөөц муу учир жил бүр Булган аймгаас түлээ түлшээ татдаг. Харин энэ жилийн хувьд  Дархан-Уул аймгаас сайжруулсан нако түлш нийлүүлэх гэрээ хийсэн ч айл өрхийн хэрэглээг дийлэхгүй гэдгээ мэдэгдсэнээр зогссон. Аргагүйн эрхэнд гал алдахгүйн тулд Шарын голын уурхайгаас түүхий нүүрс татаж байгаа. Гэсэн ч нүүрс авчирч буй компани, түгээгч компани, жижиглэнгийн борлуулагч нараар дамжсан нүүрс жиндээ хүрэхгүй байгааг иргэд шүүмжилж байна. Цаашид Орхон аймаг агаарын бохирдлыг нэмэгдүүлэгч түүхий нүүрсийг Шарын голоос хэл ам дагуулан татсаар байх уу. Орон нутагтаа сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж, бодлогоор дэмжих үү. Агаарын бохирдол өдөр ирэх бүр нэмэгдэж байхад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир оны өмнөхөн 2400 өрх тус бүрт 80 кг түүхий нүүрс тараасан. Орхон аймагт “Агаарын бохирлын мастер төлөвлөгөө” цаасан дээр бичигдсэн ч амьдрал дээр алд дэлэм зөрж буйн жишээ түүхий нүүрсийг кампанчлан тарааж, Шарын голын нүүрс тойрсон асуудал жилийн жилд хөвөрсөөр байх уу. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ