МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Japan flare” яндангийн утааг хашраана
“Japan flare” яндангийн утааг хашраана
Юу яасан Валентины баяр, юун гэгээн хайрын өдөр. Цаана чинь ГОК-ын РМЗ буюу Засвар механикийн заводод үйлдвэрлэсэн католизатороор зуухыг утаагүй болгох гэж байна. Үнэндээ өнөөдөр Монголд ч дэлхийд ч утаагүй зуух гэж байхгүй. Зуух яндан хоёр байгаа бол утаа гарна. Тэгвэл Япон улсын мэргэжилтнүүд зуухнаас гарч байгаа тэрхүү агаарын бохирдол болох утааг өөрийг нь шатааж, утааг үгүй хийх технологийг боловсруулаад амжилттай туршиж байгаа аж. Түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх тэр дундаа утаагаар угаартаж яваа монголчууд бидэнд мэдрүүлэх гэж яндангаас гарч байгаа утаа буюу СО-г дахин шатааж байгаа туршлагаа нэвтрүүлж байна. Монголын “Бэнто”, “Яруу интернэшнл” ХХК-иуд японы “Kojima”, “Tsukasa”, “Crears”, “Mis” зэрэг компанитай хамтран “Japan flare” төхөөрөмжийг нутагшуулах зорилгоор нэлээн хэдэн жилийн өмнөөс хамтран ажиллаж одоо төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энгийнээр хэлбэл, зууханд нүүрс түлэхэд тэнд нүүрсний дутуу исэл СО ялгардаг. Энэ явцад зуухны хүхээгэнд цельсийн 250-300 градусын шаталт явагддаг аж. Хэдийгээр нүүрс шатаж байгаа ч шаталтаас үүссэн түүний дутуу исэл нь яндангаар гарч агаарт дэгдэхдээ хар утаа болон суунаглаж та бидний амьдрах агаарыг үлэмж хэмжээгээр бохирдуулдаг байна. Тэгвэл “Japan flare” төхөөрөмжийг зуухны янданд суурилуулсанаар СО буюу угаарыг хийг 500-550 хэм хүртэл бүрэн шатаах гэнэ. Зуухны яндангаас өнгө, үнэргүй СО2 агаарт дэгдэнэ. Үүний үр дүнд яндангаас агаарт хар утаа дэгдэхгүй агаарт дэгдэх хорт бодисын хэмжээ 96 хувиар буурч агаар цэвэрших юм байна. Монголын компаниуд “Japan flare” төхөөрөмжийг нутагшуулахдаа бэлэн зэлэн байдлаар хандаж Японоос оруулж ирэхийг урьтал болгоогүй гэдгээ онцолсон. Тэд Монголд тэр дундаа бидний нэрлэдгээр ГОК-ын РМЗ-д “Japan flare” төхөөрөмжийг хийж, тэр нь японыхоос огт дутахгүй тэдний стандарт шаардлагыг хангаж буйгаа туршилтаар харуулсан юм. Өнөөдөр туршилтын журмаар үйлдвэрлэхэд нэг төхөөрөмжийн үнэ 1000 орчим ам.долларын өртөгтэй байгаа ч их хэмжээгээр үйлдвэрлэж, борлуулалтын менежмент, агаарын бохирдол, эрүүл ахууйн талаас нь тооцож үйлдвэрлэвэл үнэ өртгийг бууруулах бүрэн боломжтой гэдгээ төслийн багийнхан ярьж байна. Орхон аймаг нийслэлээс дутахгүй агаарын бохирдолтой. Тэрхүү бохирдлын хэмжээ Монгол улсын стандартаас 2 дахин их. 10 мянган хүн ам тутмын 27.8 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байгаа энэ үед аймгийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Түүний нэг нь “Japan flare” төхөөрөмжийг Эрдэнэтэд нутагшуулах зорилгоор үүнийг зохион бүтээсэн эрдэмтэн, японы талын мэргэжилтнүүд оролцсон “Japan flare-Монголд” төслийг судалж Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна. Энэ төсөл хэрэгсэнээр гэр хорооллын яндангийн утаа үлэмж хувиар багасч агаарын бохирдол стандарт хэмжээнд хүрэх, түүнээс ч буурах боломж байгаа юм. Энд нэг сонирхолтой мэдээг дуулгахад, Япон улс нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд зургаад ордог байна. Нэлээн хэдэн Атомын цахилгаан станцтай ч нүүрсний цахилгаан станц 93 байдаг гэнэ. Ирэх жилүүдэд нэмж 50 нүүрсний цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Түүндээ “Japan flare” төхөөрөмжийг ашиглах болсон тухайгаа япончууд дуулгасан юм. Япончуудын “Japan flare” төхөөрөмжийг ашигласан дээрх төслийг манай аймагт хэрэгжүүлбэл “Уламжлалт хэрэглээ утаагүй болох” юм байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН