ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Даваажав: Би жирийн ажилчны хувьд Н.Батбаатараас амлалтаа биелүүлэхийг нэхэх эрхтэй
Ц.Даваажав: Би жирийн ажилчны хувьд Н.Батбаатараас амлалтаа биелүүлэхийг нэхэх эрхтэй
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны ажилчид “ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөн” байгуулан гишүүдээрээ гарын үсэг цуглуулан ажиллаж байгаа аж. Энэ хөдөлгөөний тэргүүн Ц.Даваажаваас зарим зүйлийг тодруулсан юм. -Хөдөлгөөний гол зорилго нь юу вэ. Санаачлагч нь ямар байгууллага вэ. Сүүлийн үед танай үйлдвэрийн ҮЭХ тойрсон асуудал олны анхаарлыг татаж байна? -Манай үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатар дарга болохдоо бидэнд амлалт өгч байсан. Эхлээд ажилчдын цалинг 2500 ам.долларт хүргэнэ, шөнийн нэмэгдлийг 5000 төгрөгт хүргэнэ, удаан жилийн нэмэгдлийг үндсэн цалингаас хувилж боддог системд оруулна гэх зэргээр олон сайхан зүйлийг зургаан жилийн өмнө амлаж байсан. Энэ нь биелээгүй. Биелээгүйг нь ганц би гэлтгүй үйлдвэрийн татвар төлөгч жирийн гишүүн бүр мэднэ. Өнгөрсөн онд болсон сонгуулиар цалинг 25 хувь нэмэх боломжтой гэх зэргээр олон амлалт өгч байсан. Өнөөдөр аль нь ч биелээгүй. -Зургаан жилийн өмнө тэгэж амласан байж. Өнгөрөгч оны сонгуулиар амлалтандаа хүрдэггүй дарга байна гэж үзээд гаргахгүй байх боломж байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцоод? -Өмнө нь хариуцлага тооцох боломж байгаагүй. Яагаад гэвэл ҮЭХ-ны даргын сонгууль төлөөллийн зарчмаар явагддаг байсан. Жишээ нь, ҮЭХ-ны даргыг сонгох сонгуульд 40 хүнээс 1 төлөөлөгч сонгох зарчмаар явагддаг. Өнөөх сонгогдсон нөхдүүд нь Батбаатарын талынхан дийлчихдэг. Тэд миний өмнөөс, бусдын өмнөөс Батбаатарыг дэмжээд л гаргасан. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд Амарын талбай дээр үйлдвэрийн ҮЭХ-ныхон цуглаан зохион байгуулсан. Энэ үед Батбаатар дарга “Цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломж байна. Би сонгогдсон ч сонгогдоогүй ч та бүхнийхээ төлөө цалинг 25 хувиар нэмэгдүүлэхийн төлөө явна” гэж амлаж байсан. Энэ бүхэн нь өнөөдөр биелээгүй. Бүр сүүлдээ үйлдвэрийн ҮЭХ-ны ажил унтарсан. Тиймээс би үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүдийн фэйсбүүк хуудсан дээр “Батбаатар дарга аа, та амлалтаа биелүүлээч. Гишүүд бид таньд татвараа төлж байгаа. Иймээс бид танаас амлалт нэхэх эрхтэй шүү” гэж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй. Би дараа нь Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хорооны дарга Төгсбаярт энэ тухайгаа амаар болон бичгээр саналаа тавьж байсан. Мөн л хариу өгөхгүй байсан. Ингээд би эцэст нь жирийн гишүүдтэйгээ ярилцаад ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг нь сайжруулах хөдөлгөөн байгуулахаар шийдсэн. Түүнээс биш хэн нэгний даалгавраар, захиалгаар тодорхой зорилготой байгуулсан хөдөлгөөн биш. -Ажилчдын буюу ҮЭХ-ны жирийн гишүүдийн үүсгэл санаачлагаар энэ хөдөлгөөн бий болсон гэж үзэж болох нь ээ? -Яг тийм. Тэгэж ойлгож болно. Та өнөөдөр хар даа. Амьдрал ямар байна. Эдийн засгийн хямрал, зэсийн үнийн уналт зэрэг шалтгаанаар манай үйлдвэрийн олон мянган ажилтан зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Цалин нэмэгддэггүй. Банкны өр зээлэнд дарлуулж байна. Биднийг ийм байдалтай байгааг үйлдвэрийн ҮЭХ-ны удирдлага мэдрэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад дүлий дүмбэ оргиод явж байгааг нь хараад үнэндээ би тэвчээгүй. Бидний төлөө ажиллана гэж гарч ирчихээд, цалингаас минь авсан татварын мөнгөөр цалинжчихаад зүгээр суугаад яваа Батбаатар даргаас би амлалтаа нэхэх эрхтэй. -Танай хөдөлгөөн үйлдвэрийнхээ ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг нь сайжруулах зорилготой юм байна. Ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? -Манай хөдөлгөөний зорилго бол үйлдвэрийн ҮЭХ-г шинэчлэхэд чиглэсэн. Худал амладаг, амлалтынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй Батбаатар нарыг өөрчлөх цаг болсон. Тиймээс манай хөдөлгөөний зүгээс үйлдвэрийн ҮЭХ-ны удирдлагыг өөрчлөх, шинээр сонгох сонгуулийг явуулна. Ажлаа эндээс эхэлсэн байгаа. -Танай даргыг сонгох сонгууль төлөөллийн зарчмаар явах учраас Батбаатар дарга сайхан амлаад гараад ирэх юм биш үү? -ҮЭХ-ны даргыг сонгодог тогтолцоог өөрчилнө. Өөрөөр хэлбэл, ҮЭХ-ны жирийн гишүүн бүр даргаа сонгох эрхтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Үйлдвэрийн зургаан мянган ажилтныг нэг дор цуглуулах байр савны боломж байхгүй гэж харж магадгүй. Тэгэж хийхгүй. Үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүн бүрийг оролцуулсан тэргүүнээ сонгох санал хураалтыг үдийн хоолны цагаар явуулна. Хорооны даргад нэр дэвшигчид өөрийн төлөөллийн хүнийг хянагчаар оролцуулах эрх эдлэх зэргээр Сонгууль явуулах журмаа боловсруулж байгаа. Тун удахгүй олон нийтэд ил болгоно. -Сонгууль болох нь. Ер нь ҮЭХ-ны даргад хэн нэр дэвших эрхтэй байдаг юм бэ. Н.Батбаатар даргад дахин нэр дэвших эрх бий юү? -Үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүний татвар төлдөг хэн ч байсан нэр дэвших эрхтэй. Нэр дэвших эрх нээлттэй. Батбаатарт ч нэр дэвших эрх байгаа. Нэр дэвших эрхийг хааж боогдуулсан зүйл байхгүй. Холбооны дүрмэнд ч жирийн гишүүн нэр дэвших эрхтэй гээд заасан. Харин сонгууль явуулдаг тогтолцоог энэ удаад бид өөрчлөн явуулна. Өнгөрөгч сонгуулиудаар 40 хүнээс 1 хүн төлөөлж оролцуулдаг байсныг Батбаатар овжин ашиглаад ахмадуудад мөнгө төгрөг тарааж байгаад гараад ирдэг. Одоо ингэж хийхгүй. -Та бүхний үүсгэн байгуулсан хөдөлгөөнийг нийт масс хэр дэмжиж байгаа юм бэ. Бас л нэг дарга, тэргүүн болох гэсэн нөхдийн ажил байна гэж зарим нэг нь харах байх. Эсвэл таны болон хөдөлгөөний ард хэн нэг эрхэм санхүүжүүлээд, хатгаад байна гэж хардаж байгаа. Энэ тухайд? -Яг үнэн. Ийм үл итгэсэн байдал мэр сэр байгаа. Гэхдээ манай жирийн ажилчид өнөөдөр өрнөөс өрний хооронд амьдарч хэзээ цалин нэмэгдэж өрнөөсөө салах бол гэж санааширч, дээшээ дэмий харж суухыг хүсээгүй. Цалин нэмэх боломж бололцоог үйлдвэрийн удирдлагуудын хамт эрэлхийлэхэд нь жирийн ажилчин ч оролцох эрхтэй. Нөгөө талдаа хэн нэг дарга сонгуулийн үеэр цалинг 25 хувиар нэмнэ гэж амласан. Хэзээ бол гэж харж суусаар өнөөдөр нэг мэдэхэд зургаан жил болчихож. Ийм хэвээрээ байвал дахиад зургаан жил ч болж мэднэ. Тиймээс бусдыг хийхийг нь хүлээлгүй өөрсдөө л эхэлсэн нь энэ. Би энэ хөдөлгөөнийг санаачлахдаа үйлдвэрийн ҮЭХ-ны дарга болохыг хүсээгүй. Дарга бол гэсэн ч үгүй гэж хэлнэ. Чадах ч үгүй. Би жирийн л нэг ажилчин, шүүн хатаах хэсгийн хатаагч хүн. Даргын сонгуульд оролцох эрх нь нээлттэй болохоор хэн ч нэр дэвшиж болно. Харин гарч ирсэн хүнд би болон манай хөдөлгөөнийхөн “Амлалтаа өнөөдрөөс эхлэн биелүүл. Биелүүлэхийн төлөө санаачлагтай ажилла” гэдэг шаардлагыг хатуухан тавина. Манай хөдөлгөөний зүгээс саналаа боловсруулаад ажилчдаасаа гарын үсэг цуглуулах ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар миний мэдэж буйгаар 1500 гаруй хүний гарын үсэг цугларсан. Гарын үсэг цуглуулах ажлыг ганцхан би хийгээгүй. Хөдөлгөөний гишүүдийнхээ хүчээр хийж байгаа. Над дээр ирсэн баримтаас харахад ийм тоо гарч байна. Зарим нь нэгтгэгдээгүй. Би танд зургийг нь мэйлээр явуулъя. Бидний хийж байгаа энэ ажлын эрч хүчийг сулруулах гэж Батбаатар дарга идэвхтэй ажиллаж байгаа юм билээ. Тухайлбал, РМЗ-гийн ажилчид нь гарын үсгээ зурах гэхээр тийм боломж олгохгүй байгаа. Үүнд нь РМЗ-гийн хорооны дарга нь ч гүйж яваа дуулдсан. Би тэдгээр нөхдүүдэд хэлэхэд “Ажилчид та бүхний амлалтад хууртдаг үе өнгөрсөн. Одоо ажил хийдэг, амласнаа биелүүлдэг, ажилчдын төлөө гүйдэг хүн бидэнд хэрэгтэй” гэж хэлмээр байна. Дээр нь энэ сонгуулийн үеэр Батбаатар даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор асуулга явуулна. Хангалттай, хангалтгүй гэсэн хувилбараар дүн тавина гэсэн үг л дээ. - Нэр дэвших эрх ҮЭХ-ны гишүүдэд нээлттэй. Нэр дэвшигчид бас л амлах байх. Ер нь жирийн ажилчин хүний хувьд тань асуухад үйлдвэрийн ажилчдын цалинг 2500 ам.доллар нь байг л дээ тодорхой хувиар нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг үү. Эдийн засаг хямралтай, бүсээ чангалах хэрэгтэй, төсвөө тана гээд л дээрээс дарга нар сурталчлаад, үүрэгдээд байна. Та бол дарга биш, сонгуульт ажилтан биш юм байна. Шүүн хатаагч хүний нүдээр харвал боломж нь ямар байгаа гэж та үзэж байна вэ? -Одоогоос зургаан жилийн өмнө Батбаатар ажилчдын цалинг 2500 ам.долларт хүргэхийн төлөө нойр хоолгүй ажиллана гэж байсан. Тухайн үед боломж байсан гэж би хувьдаа боддог. Өнөөдөр эдийн засгийн боломж талаасаа харахад ажилчдын цалинг 25 хувь нэмэгдүүлэх боломж байгаа. Та сонс доо. Үйлдвэрийн ажилчид баялаг бүтээж байгаа. Олборлолтын, баяжуулалтын төлөвлөгөө даван биелэдэг. Дээр нь үйлдвэрийн хүчин чадал нэмэгдээд түүний хэрээр ажилчдын ачаалал нэмэгдсэн. Ажилчид маш их ажил хийж байгаа хэрнээ сүүлийн жилүүдэд цалин нэмэгдээгүй. Цалин нэмэх боломж байгаа гэж би боддог. Нэмэх ч ёстой. Нэмж байж ажилчдынхаа ар гэрийг өрнөөс гаргах ёстой. Өнөөдөр ам.долларын ханш, зэсийн ханш өсөөд байгаа шүү дээ. Бид цалингаа ам.доллараар биш төгрөгөөр авдаг. Нөгөө талдаа ҮЭХ-ны гишүүд дарга болохоор нэр дэвшиж байсан Батбаатараас цалин нэмэх амлалт өгөөдөх гэж хэлээгүй. Тэр өөрөө л хэлсэн. Хэлсэн бол түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Амласнаа л биелүүл. -Хамтын гэрээгээ танай ҮЭХ-ны удирдлагууд одоо болтол ажил олгогчидтойгоо байгуулаагүй гэж дуулдсан. Энэ үнэн юм уу? -Үнэн. Одоо болтол байгуулаагүй. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 4. Хамтын гэрээг жил бүр шинэчлээд байгуулдаг. Гэтэл одоо болтол байгуулаагүй. ҮЭХ-ны зарим нэг сонгуультны амнаас үйлдвэрийн удирдлагууд байхгүй, гадаадад томилолттой байгаа учраас амжихгүй байна гэж дуулдсан. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч байсан үйлдвэрийн ажилчин Даваажав би ҮЭХ-ны гишүүнийхээ татварыг үндсэн цалин дээрээсээ нэг хувиар тооцож сар бүр төлж байгаа. Нийтдээ зургаан мянган ажилтны үйлдвэрчний татвараар Батбаатар цалинждаг. Бидний мөнгөөр цалин авч байгаа энэ хүн амлалтаа биелүүлэх ёстой гэж шаардаж байгаа. Амлалтаа биелүүлж чадахгүй байгаа болохоор ҮЭХ-г шинэчлэх, удирдлагыг нь өөрчлөх сонгуулийг явуулах цаг нь болсон. -Хамгийн сүүлчийн асуулт. Холбооны дарга Н.Батбаатар та бүхний гишүүний татварын мөнгийг зүй бусаар захиран зарцуулсан. Идэж шамшигдуулсан тухай яригддаг. Шалгуулсан, шалгаж байгаа ч гэдэг. Энэ тал дээр таньд ямар мэдээлэл байна вэ? -Үүнийг би сайн мэдэхгүй. Тийм зүйл дуулдаж байсан. Харин энэ талаар Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хорооны дарга Баттөр их явсан байх. Тэр хүнээс асуувал мэдээлэл өгөх болов уу. Манай хөдөлгөөнийхөн сонгууль явуулаад гарч ирсэн даргад амлалтаа биелүүлэхийг, ажлаа хийхийг, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахыг Хамтын гэрээгээ байгуулахыг хатуухан шаардаж ажиллаж чадна гэдгээ л хэлэх байна. [sgmb id="1"]
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил