МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Муур хар, цагаан байх нь гол биш” харин...
“Муур хар, цагаан байх нь гол биш” харин...
Энэ үгийг Хятадын удирдагч Мао Зэ Дун хэлж байсан гэдэг. Тэгвэл энэ үгийг өнөөдөр Орхон аймгийн АН-ынханд хаягламаар санагдчихлаа. С.Эрдэнэ даргын удирддаг АН-ынхан энэ сарын эхээр намынхаа бүх шатны дотоод сонгуулийг явуулсан. Үүний үр дүнд ҮБХ, аймгуудын АН-ын дарга нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын хорооны гишүүдээ сонгуулийн зарчмаар тодрууллаа. Одоо гоншгинох хэрэггүй, та нар сүүлийн хэдэн сар гэдсэндээ хөлөө жийлцсээр хэн нь ч хожоогүй, харин ч дороо улам хий эргэж түүнийхээ улмаас хэрүүлийнхээ намагт гүнзгий шигдээд байна, найзууд аа. Би аймгийн АН-ын шинэ дарга Д.Алтанхуягийг танихгүй, ам ангайж арав таван үг ч сольж байгаагүй. Миний нүдэнд “Сүмо тайлбарлагч Алтанхуяг, Зэс эрдэнийн захирал Алтанхуяг, сэтгэлийн хөөрлөө, уур бухимдлаа тэр бүр барьж чаддаггүй нүд дүүрэн нулимстай Алтанхуяг, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Алтанхуяг” гэж харагддаг байсан. Одоо надад энэ намын дотоод сонгуулийн үр дүнд Орхон аймгийн АН-ын дарга болсон Д.Алтанхуяг гэдэг хүн л харагдаж байна. Түүнээс биш “Зэс эрдэнийн хувь, хувьцааг халаасандаа хийчихсэн, духан дээрээ эсвэл нүүрэндээ “Шонхор”-ын зурагтай Д.Алтанхуягийг олж харахгүй байна, өнөөдөр. Лав л эрдэнэтчүүд гэлтгүй, Ардчиллын анхдагчид, партизануудын нүдэнд намын дарга Д.Алтанхуяг гэдэг хүн ямар нэг компанийн захирал биш, зэс эрдэнэ гартаа атгасан азтан ч биш аймгийн АН-ын дарга, аймгийн ИТХ дахь сөрөг хүчний удирдагч, 2020 оны УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулийн үеэрх намын удирдагч, лидер болох, намын туг нь болох хүн л гэж харагдаж байна. Мао дарга “Муур хар, цагаан зүстэй байх нь гол биш. Гагцхүү хулгана барьдаг л байх ёстой” хэмээн хамтрагчиддаа сануулж байсан гэдэг. Түүн шиг өнөөдөртөө аймгийн АН-ын гишүүдэд дарга Д.Алтанхуяг нь ямар хүн байсан нь асуудал биш баймаар. Харин эхний ээлжинд ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ амжилттай оролцуулах ажлаас бүхнийг хийх нь чухал баймаар. Ер нь жаран чавганц уралдсан ч нэг нь түрүүлдэг гэдэг дээ. Нэгэнт сонгуулиар, түүний үр дүнгээр дарга болсон нэгнийгээ хүлээн зөвшөөрч сурах соёлд суралцаж нэг ширээний ард суугаад ярилц л даа. Түүнээс биш “Энэ муу Алтанхуяг” гээд байвал юун Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны сонгуулийн дараа ч “Алтанхуягаас л боллоо” гээд сууж байж ч мэднэ, та нар. Даргаар сонгосон уу, сонгосон одоо түүнд ажил хийх боломжийг нь өгчихвөл яасан юм бэ. Ажил хийж чадахгүй байвал нэг жил, эсвэл тодорхой хугацааны дараа “Мөрийн хөтөлбөрөө биелүүл” гээд жагс л даа. Жирийн нэгэн уурхайчин Ц.Даваажав “Би дарга, даамал болох гээгүй. Ганцхан амлалтаа биелүүлэхийг Н.Батбаатараас шаардах эрхтэй” гэж шулуухан хэлчихдэг жирийн нэгэн уурхайчнаас ч дор сэтгэж байх гэж. Тэгээд ч галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Дугуй ширээний ард дугуйрч суугаад эр хүн шиг гар бариад хамтарч ажиллахыг Эрдэнэтийнхэн, ардчиллынхан, АН-ын жирийн гишүүд хүсч байна, найзууд аа.    Н.Төр [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН