МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Их хаадын цуваа” компани нийгмийн хариуцлагаа биелүүлж эхлээгүй байна
“Их хаадын цуваа” компани нийгмийн хариуцлагаа биелүүлж эхлээгүй байна
Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу манай аймагт “Евро эко төгөл” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Их хаадын цуваа” ХХК Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр 2000 айлын орон сууцны барилга бүхий хорооллыг бүтээн байгуулж байгаа. Хоёр улсын гэрээний дагуу Орхон аймаг 11 га газраа үнэ төлбөргүй өгч, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийсэн. Дээрх төслийн явцыг газар дээр нь үзэхээр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Ивана Гроллава тэргүүтэй Чех улсын парламентын гишүүд манай аймагт ажиллалаа. Одоогийн байдлаар “Их хаадын цуваа” компани 270 айлын орон сууцны байрыг барьж ашиглалтанд оруулсанаар борлуулалт 70 орчим хувьтай яваа гэдгийг компанийн удирдлага танилцуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани “Евро эко төгөл хороолол”-д 1200 хүүхдийн сургууль, хоёр цэцэрлэгийн байрыг өөрсдийн хөрөнгөөр барих үүрэгтэй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн суурь тавигдаагүй байгаа учир тус компанийг нийгмийн хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут онцолж ярилаа. Гүйцэтгэгч компани болох “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сүхбаатар “Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл олгохгүй зогссоноос компанийн хэмжээнд 15 тэрбум төгрөг түгжигдэж, алдагдалтай байна” гэсэн тайлбарыг хийлээ. Төслийн хүрээнд 2020 он хүртэл 1324 айлын орон сууц баригдана. Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс 80 гаруй айлын хашааг чөлөөлж, дахин төлөвлөлт хийснээр, гүйцэтгэгч компани 70 айлыг орон сууцаар хангах үүрэг хүлээх юм байна. Айлуудыг орон сууцаар хангах, сургууль, цэцэрлэг барих зэрэг гэрээнд заасан үүргээ тус компани 2020 онд гүйцэтгэж дуусах үүрэгтэй аж. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх үүргээ биелүүлэх эхлэл тавиагүй байгаа учир Орхон аймгийн зүгээс төслийн гэрээг цааш үргэлжлүүлэх талаар ярилцаж, гэрээнд саналаа тусгах хүсэлтээ илэрхийлсэн байна. Б.Чимэдлхам [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН