МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Сэхүүн чоно” компани 5 тэрбум төгрөгөөр зүгээр л субботник хийсэн дээ
“Сэхүүн чоно” компани 5 тэрбум төгрөгөөр зүгээр л субботник хийсэн дээ
Энэ үгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр П.Пүрэвлхагва дарга хэлсэн юм. Тэргүүлэгчдийн хурлаар “2016 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай” илтгэлийг аймгийн Аудитын газрын ахлах аудитор Б.Байгал танилцуулсан юм. Үүний дараа тэргүүлэгчид байр сууриа илэрхийлсэн. -П.Пүрэвлхагва: Би гурван жил гаруйн хугацаанд Орхон аймгийн жирийн нэгэн иргэн Пүрэвлхагва байлаа. Тэр үед зурагтаар аймгийн ерөнхий аудитор Д.Цогбадрах ИТХ-ын хуралдаан дээр “Та нарт таалагдахгүй байгаа бол би аудитын дүгнэлтээ татаж авлаа” гэж хэлээд зогсож байхыг харсан. Ийм эрх аудиторт байдаг уу. Өнөөдрийн та бүхний дүгнэлт дээр гурван газарт дүгнэлт гаргахаас татгалзсан шйидвэр гаргажээ. Хуулиараа бол энэ гурван байгууллагын дарга, ня-бо нар ажлаас халагдах ёстой. Гэтэл өнөөдөр сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох ёстой тэр хүмүүс нь байхгүй. Ийм үед энэ дүгнэлт хэр оновчтой байх вэ. Яг үнэндээ 2013 оноос хойш биднийг ажил автал үнэндээ арай дэндүү байсан. “Сэхүүн чоно” компани нэг жилд 2-3 тендэр зэрэг авдаг давуу эрх эдэлдэг зэрэг олон юм бий. Шууд хэлэхэд “Сэхүүн чоно” гэдэг компани 5 тэрбум төгрөгөөр зүгээр л нэг субботник хийсэн.   Шинэ ИТХ бүрдсэнээс хойш 3 тэрбум төгрөгийн чанаргүй ажил хийгдлээ. Хариуцлага тооцох гэхлээр өмнөх нөхөд байхгүй. Дүгнэлтээр маш олон зөрчил илэрчээ. Зөрчил гэдгийг чинь иргэд “идчихжээ” л гэж хардаг. Иймээс би бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтад Аудитын ерөнхий газраар аудит хийлгэнэ ээ. Өөр арга байхгүй. 2016 оны долоодугаар сард биднийг ирэхэд тухайн оны төсөв нь дууссан байсан. Аргаа бараад бид хоёр ч удаа төсөвт тодотгол хийж байсан. Гэтэл өнөөдрийн энэ дүгнэлтээс харахад хариуцлага тооцох ёстой тэр нөхөд нь байхгүй. Сонгуулийн үр дүнгээр шинэ дарга томилогдсон. Гэтэл муу гэсэн дүн нь шинэ дарга дээр тавигдаж байна” хэмээн нэлээн бухимдсан. Тэргүүлэгч Д.Батбилэг: “Өнгөрсөн оны дүгнэлтийг 2016 оны эхний хагас жилийнх, 2016 оны сүүлийн хагас жилийнх гээд ялгаж салгаад, зааглаад дүгнэж болохгүй юм уу” хэмээн асууж байлаа. Үүнд нь илтгэгч Б.Байгал” Эхний болон сүүлийн хагас жил гээд ялгаж, салгаж болно. Та бүхний хэлээд байгаатай санал нэг байна. Аудитын дүгнэлтийг эргүүлэн татаж авах хууль эрх зүйн акт байхгүй. Хоёрдугаар сард фасад будна гээд гэрээ байгуулаад мөнгөө авсан. Тавдугаар сард будаж эхэлсэн гэх мэт олон зөрчил бий. Нийтдээ 90.5 сая төгрөгийн акт тавьсан. 760 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн. 2016 онд хийгдсэн 30 гаруй тэрбум төгрөгийн ажлаас 9 тэрбум нь зөрчилтэй хөрөнгө оруулалт байсан. 2015 онд зөрчилтэй хөрөнгө оруулалтын хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрч байсан” гэлээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН