МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийтийн тээвэрт тулгарсан олон асуудлыг ингэж шийдвэрлэж байна
Нийтийн тээвэрт тулгарсан олон асуудлыг ингэж шийдвэрлэж байна
Аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдэд тайлан тавих үеэр гэр хорооолын тэр дундаа алслагдсан багийн иргэд нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар олон гомдол, санал тавьж байлаа. Нийтийн тээврийнхэн богино эргэлт хийдэг, эцсийн зогсоолоос хүнээ дүүргэж байж хөдөлдөг, замын буудлууд дээр зогсдоггүй зэрэг иргэдээс гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр дараахь ажлуудыг хийжээ. Аймгийн ИТХ-аас зарласан “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяны хүрээнд тодорхой чиглэлээр ажлууд хийжээ. Автобусны  жолооч, кондукторуудын харьцаа, үйлчилгээний талаар иргэдийн хүсэлт, Авто тээврийн төвөөс хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэн  тээвэрлэгч аж ахуй нэгжийн гэрээт жолооч, кондукторуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Стандартчлал хэмжил зүйн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран тодорхой төлөвлөгөө гарган 120 жолооч, кондукторт гурван үе шаттай зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна.             Мөн “ББ-ОД”, “Тод од транс”, “Автомастер төв” ХХК, “Сүүтэй хадаг” ХХК-нд холбогдох чиглэлээр зөрчлийг арилгуулах, үнэ тариф, батлагдсан цагийн хуваарийг гэрээнд заасны дагуу мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна. Нийтийн тээврийн зургаан чиглэл, 33 такси үйлчилгээний зогсоолыг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд иргэд, холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг нэгтгээд байна. Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглагдах автобусны зогсоолын төлөвлөлтийн зургийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас гаргаж байна. “Их залуу” чиглэлд үйлчилдэг “Автомастер Төв” ХХК-нд үйлчилгээнд ажиллах стандартыг мөрдөж хэвшүүлэх, батлагдсан цагийн хуваарийг баримтлах, шугамын автобусны тоог нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн. Мөн зургаадугаар хорооллын нэгдүгээр байр орчмын хууль бус тээвэрлэлтийг цэгцлэх ажлын хүрээнд “ХААН” банкны уулзвараас тус хорооллын хоёрдугаар байрны уулзвар хүртэл 200 м хайс хаалтыг явган хүний зам дагуу байрлуулах саналыг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагад гарган мэргэжлийн байгууллагаар зураг, төсвийг гаргуулж байна. Иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу Говил болон урд Хабитат чиглэлд хяналт шалгалтыг хийж,  Хабитатын өмнөх ШТС-ын ойролцоох зогсоолоос ээлжээр үйлчилж эхлэх ажлыг зохион байгууллаа. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН