ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо : 2022.05.23
- Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь "Батлагдсан гурван байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны зураг төсөл боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Батлагдсан гурван байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны зураг төсөл боловсруулах” ажил болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” тусгай зөвшөөрөлтэй байх тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 06 сарын 03-ны 18:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар Өөрийн тоон гарын үсгийг ашиглан Төрийн худалан авах ажиллагааны цахим системээр, 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 09:00 цаг–ний дотор ирүүлнэ үү.
Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордон
113 тоот, Орон нутгийн өмчийн газар,
утас/факс 70358570