Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Засвар механикийн заводын Механик цехэд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн захиалгаар КМД 3000 маркийн бутлуурын бутлагч конус дөрөв дэх удаагаа хийж байна. Энэ нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн том цар хүрээтэй ажлын нэг гэдгийг Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал онцоллоо. Өнөөдрийн байдлаар тус цехийн 2019 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байна. Саяхан энэ сарын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн тээрмүүдийн дахин хуяглалтын боолт хийж, дуусгажээ. Цаашид дахин хуяглалтын боолт захиалгын дагуу үргэлжлэн хийгдэнэ.     Мөн Цутгуурын цех дэх  хүйтнээр хатууруулах хэвний технологийн өргөтгөлийн ажлын хэвний хашлага хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Материал техникийн хангамжийн баазаас 160 орчим тонн хэвний хашлаганы түүхий эд болох хуудсан ган материал хүлээн авчээ. Удахгүй эхний ээлжийн 10 ширхэг хашлага үйлдвэрлэж эхлэх юм байна.

Эх сурвалж “Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card