Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
О.Эрдэнэтуяа: Цагаан тоосны идэвхтэй 540 га талбайг дарсан

О.Эрдэнэтуяа: Цагаан тоосны идэвхтэй 540 га талбайг дарсан

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан болж “Цагаан тоосны дэгдэлт, хор хөнөөлийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг баталсан юм. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “Манай хамт олон цагаан тоос идэвхтэй дэгддэг 540 га талбайг дарсан” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Цагаан тоосыг тусгай барьцалдуулагч бодистой хольж дагтаршуулах, тусгай бодис цацах, дарагдалгүй үлдсэн хэсгийг техникээр дарж байна. Ингэж дарснаар 2020 оны хавар гэхэд нийт талбайн 80 хувийг дарна гэлээ. Бид Монголиан Хао Био компанийн цагаан тоос дарах төсөлтэй танилцсан. Тус компанийн цагаан тоосыг дарах бодисыг лабораторидоо шинжлүүлж үзсэн. Ингэхэд эхний удаад Эрдэнэт үйлдвэрийн дарагч бодисноос 30 дахин өндөр өртөгтэй гарсан гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Харин цагаан тоосны далангийн аюулгүй байдлын талаар, өвөл хөлдөөд гүйцэд гэсээгүй учраас далангийн тоосыг дарж чадахгүй байгаа” гэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card