Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
 “Технологийн сургуулийн өдөр”- т ажил олгогчид оролцлоо

“Технологийн сургуулийн өдөр”- т ажил олгогчид оролцлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Технологийн сургуулийн өдөр” арга хэмжээ Амарын талбайд боллоо. Энэ жилийн хувьд ХХҮГ болон инженер техникийн ажилтныг ажлын байраар хангагч “Анд Энерги”, “Ора металл”, “Берен металл”, “Ачит ихт”, “Хөх ган” компаниуд оюутан сурагчдад үйл ажиллагаагаа танилцууллаа.Сайжруулсан гангийн хайлшаар цутгамал тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг “Ора металл” ХХК-тай танилцлаа. Тээрмийн бөөрөнцгийн үйлдвэрт Технологийн сургуулийн Металлургийн ангийн төгсөгчид ажиллах боломжтой юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дөрвөн оюутан “Уран шаглаа” төслөөрөө авч чаджээ. Тэд үндэсний хувцас, даавуун тор, цүнх, үзэгний сав, бомбор гадуур хувцсыг оёдог байна.Технологийн сургуулийн өдрөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөг, шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Сургуулийн үйл ажиллагаа оюутан сурагчдын бүтээлийг дэлгэн танилцуулсан Технологийн сургуулийн өдрийг  анх удаа ажил олгогчидтой хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card