Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэт үйлдвэрийн 5 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө биеллээ

Эрдэнэт үйлдвэрийн 5 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө биеллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх сар хаалтын хурал Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны хэлэлцээрийн танхимд өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны эхний таван сар болон тавдугаар сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэв. Баялаг бүтээгч хамт олон 2019 оны эхний таван сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-108.4 хувь хүртэл давуулан биелүүлсэн байна. Тодруулбал, хүдэр олборлолт 3 сая 214 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс илүү 56 мянган тонныг олборложээ. Тайлант хугацаанд металл авалт зэсээр 88.32%, молибдени 45.51 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Мөн төлөвлөгөөнөөс 28 мянган метр.куб уулын цул илүү гарган, хөрс хуулалтын төлөвлөгөөг 100.7 хувиар биелүүлэн 6000 метр.куб хөрс илүү хуулжээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card