БЯМБА
2025.11.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.ГАНХУЯГ: Бид үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино
С.ГАНХУЯГ: Бид үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино

Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ус хангамжийн хэсгийн Ариутгах татуургын шугам сүлжээний засварын мастер С.Ганхуяг нэрлэгдсэн. Түүний дэвшүүлсэн 11 саналаас 9 нь үйлдвэрлэлд нэвтрээд байна.  - Үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй бүтээмжийн ажлын үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дунд бүтээмж, инновацийн уралдаан зарласнаар тэдний хийж бүтээх хүслийг бадрааж, залуучуудын санал санаачилга илүүтэй нэмэгдэж байна. Тухайн хүнээс санаачилга гарч байна гэдэг бол сэтгэлгээг хөгжүүлэх сайн талтай. Тиймээс ч бид аливаа бүтээмжийн саналыг дэмжиж, ажил хэрэг болгохыг эрмэлзсээр ирсэн. Сайн саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил хөнгөвчилж, илүү хялбар болсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Манай цех 2018 онд бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээ 2017 онтой харьцуулахад бүтээмжийн ажил 2-3 дахин өссөн дүнтэй гарсан. Мөн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехээс 15 ажилтан шалгарсанд баярлаж, хамт олноороо бахархаж байна. Цаашид бид бүтээмжийн ажлаа байнга өрнүүлж, үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино.

  - “Лусын сан” дугуйлангийнхаа амжилт, ололтоос хуваалцана уу?
  - Манай бүтээмж чанарын дугуйлан “Лусын сан” нэртэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид чандмань эрдэнэ болсон цэвэр усныхаа чанар, аюулгүй байдлыг хангадаг мэргэжлийн ажлаараа бахархан, дугуйлангаа нэрлэж байлаа. Манай хамт олон сүүлийн жилүүдэд цехийн хэмжээнд зохион байгуулсан бүтээмжийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээнд тогтмол 2, 3 дугаар байр эзэлж байгаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би ус хангамжийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирсэн шинэхэн оюутан ажлын талбарт гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн технологиор ажиллаж байгаад сүүлийн 11 жилд нь ус хангамжийн мэргэжлээр цехдээ ажилласан. Үйлдвэрийн боловсон хүчний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа тул тэдэндээ хандан, “Хүн амьдралынхаа төлөө зүтгэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Дэлхийн хэмжээний том үйлдвэрт ажиллаж байгаа тар нар азтай хүмүүс шүү. Үргэлж ажил, мэргэжлээрээ бахархаж яваарай” гэж захих дуртай.

  - Хэсгийнхээ ажлын онцлогийг дурдвал?
  - Ус хангамжийн хэсэг нь Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг ахуйн болон ундны ус, техникийн усаар ханган ажилладаг. Манай хэсэг тасралтгүй 24 цагаар ажиллахдаа дөрвөн дэд станцаар дамжуулан, хоногт 24-30 мянган куб метр усыг хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Бид цэвэр ус татах дөрвөн дэд станцынхаа бүхий л засвар үйлчилгээг улирал харгалзахгүйгээр хариуцан ажилладаг. Хариуцлага маш өндөртэй. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд үйлдвэр болон хотоо цэвэр усаар тасалж байсан удаагүй.

Эх сурвалж “Erdenettoday.mn

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ