Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Ахмадуудад Засгийн газрын шагнал гардуулав

Ахмадуудад Засгийн газрын шагнал гардуулав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн зарим ахмадыг Засгийн газрын шагналаар шагнасныг  өнөөдөр  Олон жил үр бүтээлтэй ажилласан  ахмад багш Б.Жагдааг  Монгол Улсын ахмад багш нарын холбооны дээд шагнал Багшийн гавьяа одонгоор, Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан Н.Хандаа, Б.Баттулга, Б.Рина, Г.Насанбаяр, Б.Уламбадрал, У.Пүрэвлхам, Б.Пүрэвжав, Р.Сэргэлэнбаатар, Ж.Уртнасан, П.Заграа нарыг  Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, Б.Чанцалдулам, П.Эрдэнэсайхан нарыг Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулав. Шагнал гардуулах үеэр Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх баярын мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ: “Та бүхний маань үндэс суурийг тавьж, хийж бүтээсэн бүхнийг хойч үеийнхэн тань  амжилттай үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил манай хамт олон үйлдвэрлэл, эдийн засгийн олон шинэ дээд амжилт тогтоосон. Энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлж,  техник технологийн олон шинэчлэл хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан   ахмадууд та бүхнээрээ бид үргэлж бахархдаг” гэж онцлов.гардуулав. Оюу танхимд болсон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн болон цех хэлтсийн удирдлагууд, ахмадуудын төлөөлөл оролцлоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card