Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Найрамдлын Эрдэнэс”-т Эрхүүгийн хүүхдүүд зочилж байна

“Найрамдлын Эрдэнэс”-т Эрхүүгийн хүүхдүүд зочилж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Байгалийн үзэмжээрээ сэтгэлд хоногшсон “Найрамдлын Эрдэнэс” зусланд энэ зуны амралтаа өнгөрүүлж байгаа охид, хөвгүүдийн инээд хөөр, дуу хуур цалгисан нэгэн өдрөөр аяллаа. Зуны улиралд байдаг л нэг өдөр мэт санагдавч зусланд амрагч хүүхдүүдийн хувьд амралтын сүүлийн өдөр нь гэдгээрээ онцлог байсан юм. Бүжгийн спортыг сурталчлан таниулж, бүжиглэх дур сонирхолтой хүүхдүүдийг нэгтгэсэн 7 дугаар ээлжинд 500 гаруй хүүхэд амарчээ. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчид болон тэдний үр хүүхдэд зориулан тэртээ 1981 онд бүтээн байгуулсан “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” зуслан эдүгээ хүчин чадал, хөтөлбөр, арга зүй, боловсон хүчин гээд олон талаараа Монголдоо тэргүүлэх зуслан болсныг хэлэхэд бахдалтай. Зуслангийн хилийн дээс давсан хэнийг ч найрсаг үйлчилгээ, зочломтгой зангаар угтах энэ орчинд гаршуулж тэжээсэн бугын илий, сарлаг, тэмээ, зэрлэг гахай, тарвага, цацагт хяруул, тахиа, галуу зэрэг олон төрлийн ан амьтад бий.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card