БААСАН
2025.11.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хамт олноо нэгтгэсэн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа
Хамт олноо нэгтгэсэн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спорт цогцолборт боллоо.

Тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс, Худалдаа хангамжийн хэлтэс, Экспорт борлуулалтын хэлтэс, Маркетингийн хэлтсийн таван багийн 40 гаруй тамирчид оролцсон юм. Тус тэмцээнийг Маркетингийн хэлтсийн хамт олон санаачлан зохион байгуулж, тэргүүн байр алтан медалийн эзэн боллоо. Удаах байрт Эдийн засгийн бодлогын хэлтсийн хамт олон шалгарч, мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байр, хүрэл медалийн эздээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамт олон шалгарлаа.

Шилдэг зохион байгуулалттай багаар Экспорт борлуулалтын хэлтсийн хамт олон тодорч, тэгш тоглогчоор Худалдаа хангамжийн хэлтсийн тамирчин Ц.Эрдэнэбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Эдийн засгийн бодлогын хэлтсийн тамирчин Г.Энхмаа нар шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ажилтан бүрийг багаар ажиллах чадварт сургах, хэлтэс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, цаашлаад ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдол агуулснаараа онцлогтой болов.

Эх сурвалж:www.erdenettoday.mn

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ