ЛХАГВА
2025.05.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эмзэглэл-Омогшил-Ухаарал мэдрэгдэхэд бүхнийг хайрлана
Эмзэглэл-Омогшил-Ухаарал мэдрэгдэхэд бүхнийг хайрлана

Хамар даваан дээрх Ялалт хөшөө алсаас бараатай. Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд Эрдэнэтийн 150 тонн аранжин зэсээр босгосон гэдэг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлт цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай эмэгтэйн дүрийг урлажээ. 

Хоёр далбаа бүхий ханан дээр морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчид, байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж тухайн үеийн тулалдааны уур амьсгалыг илэрхийлсэн байна. 50 гаруй метр өндөр Ялалт хөшөө энэ жилээс шөнө гэрэлтдэг болж өнгө засжээ. Бид ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын инженер Л.Батгэрэлийн оюутан цагийн найз, Сүмбэрийн отрядын захирагчийн заллагаар тэнд хоноглов. 1934 оны намраас 1939 оны хавар хүртэл Монгол улсын зүүн хилийг 60 удаа өдөөн хатгаж, зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт болж өргөжсөөр дайн эхэлсэн. Энэ бүхэнд Сүмбэрийн отряд галын шугамд гол ачаа үүрсэн. Түүгээр ч зогсохгүй 1945 оны чөлөөлөх дайн, 1947, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцсон, эгнээнээсээ таван баатар төрүүлсэн домогт анги юм. Дорнодын Халхголоос Ховдын Байтаг Богд хүртэл 3000 км морин марш хийсэн түүхт ангийнхан ялалтын баяртаа бэлдээд гял цал. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт энэ анги Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын өдөр Сүхбаатарын одон хүртсэн.     

Маргааш нь бид зөвхөн Халхын голын дайны түүхээр дагнасан “Ялалт” музей үзлээ. Музейн захирал Л.Мягмарсүрэн гэж насаараа Халхын голын дайны судалгаа хийсэн энх цагийн энгүй зүтгэлтэн байна. Түүний ярих нь яг л кино шиг. Бөмбөрцгийн хуурай газрыг Итали, Герман, Япон гурав хувааж эзлэх гэж дэлхийн хоёрдугаар дайн өдөөсөн. Үүний оршил нь Халхын голын дайн байсан юм. Япончууд 1928 онд өнөөдрийн Өмнөд, хойд Солонгосыг байлдан эзлээд, түүндээ ханалгүй зүүн хойд Хятадыг өөрийн болгоод, 1938 онд өмнөд Хятадыг, дараа нь Монгол, Сибирийг тэр чигээр нь колончлох зорилготой байж. Халхын голын дайн Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 70 км-ийн өргөн фронтоор, өнөөдрийн Хятад-Монголын хилээс 22 км-ийн гүнд,  128 хоног үргэлжилсэн. Орос, монгол аавын хөвгүүд хувцсаа тайлалгүй, дутуу нойр, дундуур идэштэй дөрвөн сар байлдаж байж өнөөдрийн тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан. Тухайн үед Токиод Германы Элчин сайдын яаманд ажиллаж байсан тагнуулч Зоргейг Монголчууд үеийн үед дурсах учиртай. Итали, Герман, Япон гурав цэргийн эвсэл холбоотон учраас Японы цэргийн тактикийг Германчуудаас олж авах нь илүү хялбар байж. Олон сар мэдээ илгээгээгүй Зоргейг Немцыд урвасан гэсэн ойлголттой байтал 8-р сарын 10-нд “8, 24, их давшилт” гэсэн үг явуулжээ. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 24-нд Япончууд их давшилт хийнэ гэдэг маш чухал мэдээ дамжуулсан хүн. Ингээд Жуков, Чойбалсан хоёр “24”-нөөс өмнө “20”-нд сөрж довтлох тушаал өгсөн. Агаарт улаан пуужин хөөрөхтэй зэрэгцэн 150-иад дайрагч онгоц ниссэн. Түүний халхавчинд хүнд бөмбөгдөгч онгоцууд дайрч, 660 их буу зэрэг гал нээсэн гэдэг. Япончууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад фронтын баруун, зүүн жигүүрээр зургаа, наймдугаар морьт хороо давшилтад орж, тэдний дайрна гэж төлөвлөсөн 24-ний өдөр Монголын хил дотор бүслээд авч. Ингэж л Халхын голын дайн төгсгөл болсон түүхтэй. Цэргийн гавьяаны одонт ганц сум Халхгол байхаас аргагүй. Тэр нутагт байгаа бүхэн дайны эсрэг тэмцсэн. Өнөөдөр Халхголчууд шумууландаа хөшөө босгох тухай ярьцгааж байгаа нь инээдэм биш. Ялалт байгуулахад шумуул их үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Орой болоход Япончууд шумуул үргээхээр цагаан бээлийтэй гараа гозолзуулан байршлаа мэдэгддэг байж. Мөн Япон цэргүүд шумуултай байлдаад олигтой тулалдахгүй байхаар нь дарга нар нь тэдний гарыг их буутай нь хүлж орхидог байж. Шумууланд хазуулсан цэргүүд шархны халуунаар өвдөж тулалдах чадвараа алддаг байсан байна. Тэр намар Халхын гол эргээ хальтал үерлэсэн гэдэг. Хэдийгээр далайн цэргүүд боловч хүчтэй давшилтад түрэгдэн 12 мянган япон Халхын голд үйж үхсэн баримт бий. Тэр үед гол улаан өнгөөр урссан гэх. Бидний өнөөдрийн сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн 27000 цэрэг Халхын голын хөрсөнд шингэж, Монголын 990 амь тэнгэрт хальсан. Япончууд манай 10 мянган хүнд хулганы хар хижиг өвчний вирус тарьж бактериологийн туршилт хийсэн. Үүнийг яр шарханд баригдан шаналж буй эгэл монгол иргэдийн музейд өлгөөтэй гэрэл зураг гэрчилнэ. Музейн захирал тайлбарынхаа төгсгөлд амин чухал нэгэн хүсэлт бидэнд тавьсан юм. Ялалт музейг тайлбартайгаар заавал үзээрэй гэж хүн бүр 10 хүнд хэлж түгээж өгөөч гэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Халхын голын дайны талаар нэг ч өгүүлбэр байхгүй өнөө цагийг шүүмжилсэн тэмцэл санагдсан.  

НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах

Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа