БААСАН
2025.11.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Намрын ногоон өдрүүд” эрүүл хоолны өдөрлөг зохион байгууллаа
“Намрын ногоон өдрүүд” эрүүл хоолны өдөрлөг зохион байгууллаа

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, халуун хоол үйлдвэрлэлийн “Сэлэнгэ” катеринг хамтран “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоол сурталчлан таниулах өдөрлөгийг ажилчдад зориулан зохион байгууллаа.Өдөрлөгийн зорилго нь чанар сайтай, тэжээллэг хоолоор дамжуулан ажилчдаа эрүүлжүүлэх, давс болон чихрийн  өндөр хэрэглээг багасгах, тэдгээрийн хор уршигийг таниулах, илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх зэрэг ойлголт, мэдээллийг өгөхөд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрүүл ажилтан” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэ өдөрлөгөөр дамжин ажиллагсдад хүрч буй аж.
   “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг үйлдвэрийн бүсэд  халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй дөрвөн багц буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Авто тээврийн цехийн төрөл бүрийн авто машины засварын хэсэг, Засвар механикийн завод, Ил уурхайд долоо хоногийн турш үргэлжилж, төрөл бүрийн  хүнсний шинэ ногоо болон нарийн ногооны хачир, жимсний орцтой эрүүл хоолыг бэлтгэн, ажилчдад үйлчилсэн байна. Энэ үеэр хүнсний ногооны ач тус, тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх  эерэг нөлөөний талаар хоол болон сурталчилгаа, мэдээллийн хуудас түгээж, таниулсан нь үр дүнтэй боллоо гэж “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа. 

   Эх сурвалж “Erdenettoday.mn”   

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ