БААСАН
2025.11.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийгмийн даатгалын “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа
Нийгмийн даатгалын “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа

Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Арав дахь удаагийн энэхүү уламжлалт шалгаруулалтаар 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу  хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлэн, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн  тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж, төлсөн шимтгэлийн хэмжээгээрээ бусдыг тэргүүлэн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 15 шилдэг ажил олгогчийг тодруулан, өргөмжлөв.

Өнгөрсөн оны ажлаараа манлайлж, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж ажилласан  “Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюу толгой  ХХК, Рэдпаф Монгол ХХК, Хаан банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервис Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт минерал ХХК, Санхүү эдийн засгийн  их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок Монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал  зэрэг аж ахуй нэгжүүд шалгарлаа.   
   Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар жилд 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлдэг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчийг тэргүүлсэн  эдгээр 15 шилдэг  аж ахуй  нэгж нь 143.5 тэрбум төгрөг буюу нийт орлогын 10%-ийг бүрдүүлжээ.
   Шилдэг шимтгэл төлөгч дээрх 15 байгууллагын 19.5 мянган даатгуулагчийн  6583 иргэн,  2300 гаруй ахмад настнууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяат ажилтан, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд юм.

Э.Мөнх-Уянга

Эх сурвалж “Erdenettoday.mn”    

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ