ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Намрын мод тариалалтаар 800 мод шинээр тарина
Намрын мод тариалалтаар 800 мод шинээр тарина

 Энэ намар Баян-Өндөр уулын энгэр бэл дэх ойн төгөлд 800 мод шинээр нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин,ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тариалалтын энэ намрын ажил өнөөдөр эхэллээ. Намрын мод тариалалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж, энэ сарын 4,10-ны өдрүүдэд мод тарих ажилд оролцоно. Өнөөдрийн мод тариалалтад Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг 8 нэгж цехийн 40 орчим ажилтнууд 300 ширхэг мод тарив.

Баян-өндөр уулын эргэн тойрныг ойжуулах, дүйцүүлэн нөхөн сэргээх  бодлогын хүрээнд мод тарьж буй энэ газарт огтолсон мод, хожуул ихтэй байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ил уурхайн ажилтнууд өөрсдөө цэвэрлэж, бэлтгэсэн байна. Арчилгаа тордлого, усалгааны ажлыг цехүүд өдөр өдрөөр хариуцан, цаашид үргэлжлүүлэх юм. Орхон аймгийн Аялал зуучлалын газрын дарга болон  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн баталсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа юм. Анх удаа хийгдсэн уг ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хариуцаж, иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор Аялал жуулчлалын газрын харьяа аж ахуйн нэгжид хүлээлгэн өгснийг тус хэлтсийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэлдээ дурьдав

Эх сурвалж:erdenettoday.mn 

 

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ТӨРИЙН ЦАГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХЭЭ БОЛИНО УУ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ