ЛХАГВА
2025.06.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нарийн хэмжүүрийн засварчин
Нарийн хэмжүүрийн засварчин

Аливаа хүний байр байдал, гадаад төрх, үйл хөдлөл, үг яриа дотоод мөн чанараа илтгэдэг. Энэ хөргийн эзэн тогтуун харцтай, инээд алдсан, тайван,үгээ зөөж ярьсан, аливаад ул суурьтай  нэгэн болох нь илт. Түүний аав Говь-Алтай аймгийн харьяат. Насаараа тээврийн жолооч явсан Ширнэнгийн Базаржав агсан. Говь-Алтайн Жаргалант сумын алдарт Батсуурь аваргын нутгийн хүн. 

Тэр аавынхаа тухай: “Машинаа их гамтай эдэлнэ. Дөнгөс хийвэл арчиж зүлгэнэ. 35-р баазын жолооч. Тав, зургаа, долдугаар таван жилийн гавшгайч. Техникийн улсын үзлэг болох үед аав, бид хоёр бүх машиныг буддаг байсан нь санаанаас ер гардаггүй юм” хэмээн өнгөрсөн он цагийн гэгээн дурсамж сөхөв. Харин түүний ээж Очирын Дунхүү нь аймаг, сумын Ардын хянан шалгах хорооны дарга явжээ. Ээжийнхээ томилолт өвөрлөн очсон газар, гэр бүлээрээ амьдардаг байж. Тэр Төв аймагт мэндэлсэн нэгэн. Дээрээ дөрвөн эгчтэй түүнийг эхээс хүй цөглөхөд аав нь Олзбаяр хэмээх утга агуулсан нэр хайрласан нь тэртээ 70-аад он ажгуу. Түүний бага нас Төв аймгийн Эрдэнэсант, Баян сумын төвд хөдөөний хүүхдийн нэгэн адил цана, тэшүүр хөлөглөн  дүүлж, мөнхүү сурч боловсрон он цагийг үджээ. Тэр хар багын техник сэтгэлгээтэй, инженер болох мөрөөдөлтэй явж. Аавыгаа машин засах тоолон түлхүүр багажийг нь зөөж, гарын үзүүрийн ажил амжуулна. Үеийнхэнтэйгээ дугуйгаар уралдаж өссөн жаал хүү төд удалгүй мотоцикль засаж сэлбэн угсарч унаатай болж байсан нь түүний техник сэтгэлгээ насны багад нь илэрсний тод жишээ. Тэр Эрдэнэт үйлдвэрийн шинийг санаачлагчдын нэг. Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медалийн эзэн. Стандартчилал, хэмжил зүйн албаны тэргүүний ажилтан Б.Олзбаярын туулсан амьдрал сонин. Тэр их, дээд сургууль төгсөөгүй. Харин амьдралын их сургуулийг аль эрт төгссөн нь  харагддаг. Дунд сургуулиа дүүргээд Төв аймгийн ТМС-д суралцан төгсжээ. Улмаар Технологийн сургуульд суралцан тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжил эзэмшээд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон байна. “За” хэмээн зөвшөөрөх нь эрийн андгай. Б.Олзбаяр за гэвэл ёогүй зантай. Худал хуурмаг занд үнэн сэтгэлээсээ дургүй. Хөдөлмөрийн үр дүнг үзэх сайхан гэх. Бусдад хандаж “Эзэн хичээвэл заяа түшнэ” зүтгээд бай гэж зөвлөнө. Өөрөө болохоор хэлээд суух биш хийж үлгэрлэнэ. Бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хамт олны түүчээ нь. Тэр “сайн саналын системийн манлайлагч Энхтөр, Мөнгөнсор, Бат-Эрдэнэ нарын бүтээлч сэтгэлгээтэй ажилчид манайд бий” гэж бахархсан. “Анх Тооцоолон бодох ба  автоматжуулалтын цехэд хэсгийн мастер Цамба, засварчин Дамба нарын удирдлагад тэр дагалдангаар ажилласан байна. Эл хоёр буурлын үг сургаалыг бишгүй сонсож явсан аж. Түүний амьдрал шулуун дардан байсангүй, богинохон хугацаанд юм юм хийжээ. Хүндээр өвчилж, түүнийг тэвчээр заан давж, арилжаа, наймаа хийн, ашиг орлого олж явсан гэх. Амралтын хэдэн төгрөгөөрөө жижиг түц ажиллуулж эхлээд найман нэрийн дэлгүүртэй болсон замнал түүнийх. Тэр ийм л хөдөлмөрч нэгэн. Авто засварын болон мужааны багаж цуглуулах хоббитой. Түүгээрээ мужаан хийнэ. Тухайн үед ханш өндөр олон модон хаалга хийж хүмүүст зарсан юм байх. “Мотоцикль, суудлын авто машин олныг сэлбэж унасан. Агрегат засвар хийнэ. Авто машины эд ангийг өөрийн хүсэл сонирхлоор их судалсан. Энэ бүхэн миний засварчин болох сонирхлыг татсан” хэмээн  өгүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн алба 19 ажилтантай. Тэд үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжийг засварлан баталгаа гаргаж өгдөг хариуцлагатай алба хашдаг. Олзбаяр худалдааны болон лабораторийн жингүүдийг шалгаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ган бөмбөлгийн шинжилгээнд орох бэлдэц зүсдэг машин дээр давхар ажиллана. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн нарийн технологиор ган бөмбөлгөөс сорьц авч шинжилгээнд оруулна гэсэн үг. Тэр ийм ховор мэргэжил эзэмшсэн нарийн хэмжүүрийн засварчин. Химийн төв лабораторийн агааржуулалтын хөдөлгүүрийг хялбар аргаар солих ажил санаачилжээ.  Энэ нь манвиулаар эргүүлэн дээш өргөх механизм санаачлан зохион бүтээсэн аж. Мөн  жижиг бэлдэц өнгөлөх гар хавчаар санаачлан хийсэн нь ажилчдыг гар, хуруу эсгэх явдлаас урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөл бүрджээ. Сайн саналын системийн нэг зарчим нь ажлын байрны эмх цэгц. Засварчин Б.Олзбаяр багажны самбар хийж идэвх санаачилгатай ажилласныг хамт олон нь тодотгосон. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь Чехэд компьютерын программист ажилтай.  Удаах охин нь Герман улсад сурдаг. Бага нь дунд сургуулийн сурагч. Хань нь оёдолчин мэргэжилтэй. Дагвын Цэвээнпүрэв гэж Ховд аймгийн харьяат бүсгүй гэнэ. Харин Олзбаяр үйлдвэрт ашиглаж буй ган бөөрөнцгийг шинжилгээнд бэлдэх жин хэмжүүрийн засвар үйлчилгээ хариуцна. Өөрөөр хэлбэл жин хэмжүүрт засвар, үйлчилгээ хийж, ажилд бэлэн болгодгоороо тэр бахархдаг. Ийм нэг эгэл даруу Нарийн хэмжүүрийн засварчин залуу бидний дунд ид хийж бүтээж явна.

“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил