ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн залуучууд Эрдэнэт үйлдвэртэй танилцаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн залуучууд Эрдэнэт үйлдвэртэй танилцаж байна

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд танилцах уулзалт хийж, туршлага судлахаар өмнийн говиос 30 залуу хүрэлцэн ирлээ. Тээвэр ложистик, хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлт, хуулийн чиглэлээр мэдээлэл солилцох эдгээр залуучууд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зочилсон 3 дахь ээлжийнхэн болж байна. Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд харилцан мэдлэг мэдээллээ солилцох, шилдэг арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад чиглэсэн санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс танилцах багийнханд видео зааварчилгаа өгч, хөдөлмөр хамгааллын хувцасаар ханган ажиллалаа. 

Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цогтцэций дундах салбарын Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Эрдэнэт хотод ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Албан шугамаар ирж байгаагүй. Хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар ирсэндээ баяртай байна. Манайхан хүний нөөц, захиргаа удирдлага, техник ашиглалт, засвар механик, тээвэр ложистикийн чиглэлээр туршлага судлана” хэмээсэн. Мөн тус компанийн Хууль, эрхзүй хариуцсан менежер Т.Ням-Осор ярихдаа, “2015 онд Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Энэ удаа өөрт холбогдох ажлын туршлагаас сайн судлахыг хичээх болно. Монгол Улсад тэргүүлэгч компаниуд цаашид өсөн дэвжихийн тулд санамж бичиг байгуулан, нэгнээсээ туршлага судалж байгаа нь зөв алхам, цагаа олсон ажил боллоо. Манай компанийн хувьд үйл ажиллагаа маш сайн, оны эцэст төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлэхээр байна. Ирэх жил илүү төлөвлөгөө тавьж, түүндээ хүрэхэд туршлага солилцох уулзалтууд түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.

 

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ТӨРИЙН ЦАГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХЭЭ БОЛИНО УУ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ