ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжлийн талаар сургалт боллоо
Хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжлийн талаар сургалт боллоо

Монгол улсад 2016 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар уг өдрийг бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгуулж, хүний нөөцийн мэргэжилтнүүддээ номын дуу сонсгож байна. Тэд Монгол улс дахь хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжил сэдвээр шинэ мэдээлэл авч, саналаа солилцлоо. Сургалтыг Монголын Хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар удирдан, хүний нөөцийн менежментийн сонирхолтой жишээ, судалгааны дүн бүхий хичээл заав.

 Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн алба үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах, зэсийн үйлдвэр барьж байгуулах эхлэлтэй зэрэгцэн тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг давхар шийдсэн нь тухайн үеийн төр засгийн оновчтой бодлого болсныг тус үйлдвэрийн хүний нөөцийн салбарын өнөөг хүртэл тогтвортой төлөвшиж ирсэн түүхэн замнал харуулдаг. Тиймээс ч Монгол улс төдийгүй дэлхий нийтийн хүний нөөцийн менежментийн орчин үеийн түвшинд хүрэх бааз суурь, нөөц боломж Эрдэнэт үйлдвэрт хэдийнэ бүрдсэн гэдгийг судлаачид үнэлж байна. Тус үйлдвэрийн Хүний нөөцийн менежментийн бодлого, үйл ажиллагааны чиглэл болон уг салбарын онцлог, цаашид баримталж ажиллах зорилт хөтөлбөрийн талаар Хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатартай хийсэн сонирхолтой ярилцлагыг www.erdenettoday.mn бэлтгэж байна. Шинэ мэдээлэл, онцлох санаа, мэргэжлийн хүний үнэлэмж дүгнэлт бүхий контент Хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн баярын өдөр танд хүрнэ.

 

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА БААВАРЛАХАА БОЛИНО УУ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ