ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд Оны онцлох аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцлаа
МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд Оны онцлох аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцлаа

 Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгжийг 22-дох жилдээ шалгаруулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн 18 жил “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн амжилт үзүүлсэн юм. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон онцлох аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 13 компанийн 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, бизнес аялал зохион байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. 

Энэ үеэр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх оны онцлох ААН-тэй танилцах аяллын багийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар танилцуулсан юм. Уурхайчин хамт олон оны төгсгөл гэхэд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 700 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг танилцуулахын зэрэгцээ  шинээр хийж хэрэгжүүлж байгаа техник шинэчлэлийн ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж буй “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой”, “Хан богд кашмер” зэрэг онцлох 13 аж ахуй нэгжийн төлөөлөл ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагатай танилцаад буцлаа. 

Эх сурвалж “Erdenettoday.mn”    

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ