ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэсийн тээвэрчид шилдгүүдээ тодрууллаа
Эрдэнэсийн тээвэрчид шилдгүүдээ тодрууллаа

рдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 оныхоо төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг шинэ он гарахаас 13 хоногийн өмнө бүрэн биелүүлж, 2020 оны ажилдаа шамдан ороод байна.  Эрдэнэсийн тээвэрчид цехийнхээ өртөг зардлыг 5.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 23 төгрөгөөр хямдруулсан амжилттай ажиллав. Түүнээс гадна үйлдвэрийн газрын зүгээс тус цехэд 17,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техникийн шинэчлэл хийсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтүүд хугацаанаас өмнө биелэхэд чухал нөлөө үзүүлжээ. 

Амжилт, бүтээл арвин яваа Авто тээврийн цехийн хамт олон өчигдөр улирч буй оны ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа тодруулан шинэ жилийн баяраа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ. Тус цехийн “Шилдэг шинийг санаачлагч ажилтан”-аар белазын засварчин Э.Улаанхүү, “Шилдэг удирдах ажилтан”-аар бүтээмж, инновацын мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн шалгарсан бол “Шилдэг ажилтан”-аар экскаваторын машинч Б.Баттулга, механик Б.Содгэрэл, автобусны жолооч Х.Сандагдорж, Д.Болдбаатар, ачигчийн жолооч Д.Бямбасүрэн, белазын засварчин Ц.Пүрэвбат, О.Тэмүүжин, У.Энхбаясгалан, жолооч М.Бат-Эрдэнэ, М.Амарзаяа, сантехникийн засварчин Г.Сугарсүрэн, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Б.Баттөр, манаач Ц.Цолмонтуяа нар тодров. Харин “Шилдэг хамт олон”-оор А.Батдорж даргатай Эрчим зүйн алба, “Шилдэг шинийг санаачлагч хамт олон”-оор Т.Баярбат даргатай Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийнхэн тодорч, шагналаа гардлаа.

Эх сурвалж:erdenettoday.mn

 

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА БААВАРЛАХАА БОЛИНО УУ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ