Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ХАБЭАХ-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 7 багийн 50 гаруй тамирчин оролцлоо

ХАБЭАХ-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 7 багийн 50 гаруй тамирчин оролцлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан Ерөнхий захиргааны ажилтнуудын волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 7 багийн 50 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, спортоор хичээллэх сэдлийг төрүүлэхэд чиглэсэн энэ удаагийн тэмцээнд холимог багуудаас шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээнд Хуулийн хэлтэс, Дотоод аудитын хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан баг тэргүүлж, дэд байрт Маркетингийн хэлтэс, гуравдугаар байрт ХАБЭА-н хэлтэс, дөрөвдүгээр байрт “АБК” баг тус тус шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд бүтцийн нэгжийн удирдлагууд баг бүрдүүлэн оролцож, залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Тус тэмцээнийг Их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг ахиулахад анхаарна гэдгээ ХАБЭА-н хэлтсээс мэдэгдсэн юм.           

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card