ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тоосжилт бууруулах тоног төхөөрөмж суурилуулж байна
Тоосжилт бууруулах тоног төхөөрөмж суурилуулж байна

 Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн хүдрийн гуравдугаар агуулахад Герман, Белгийн хамтарсан Spray Stream үйлдвэрийн тоосжилт бууруулах тоног төхөөрөмжүүд суурилуулж байна. Энэ нь РМ-2,5, РМ-10 нарийн ширхэгт тоосонцрыг 30-50 микрон усны дусланцраар агаарт мананцар үүсгэн өөртөө шингээн буулгах технологи юм. Гуравдугаар агуулахад хүдэр ихтэй, хавар намрын хуурайшилтын үед тоосжилтын хэмжээ нэмэгдэж, агаарт 13 мг/м3 хүрдэг аж. Үйлдвэрийн тоосжилтыг зөвшөөрөгдөх хэмжээ буюу 4мг/м3 хүргэж бууруулах зорилгоор дэлхийн шилдэг үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг анх удаа ийнхүү суурилуулж байгаа юм. 

     Хүдрийн гуравдугаар агуулахын хажуу хэсэгт байрлуулсан тоног төхөөрөмж нь 35-40 метр зайд цацах хүчин чадалтай, бүрэн автомат, удирдлагын электрон системтэй, шүүлтүүртэй юм. Хүдэрт чийгийг хамгийн багаар өгөх зориулалт бүхий өөр нэгэн тоног төхөөрөмжийг нэг, хоёрдугаар туузан дамжуулгын асгах течка, бункер, хүдэр хуваарилах тэргэнцэр дээр суурилуулж байна. Энэ нь хүдэр байх үед ажиллаж, тасарсан үед автоматаар зогсох тохироотой. Сүүлийн үед дэлхийн уул уурхайн үйлдвэрт тоосжилт бууруулахад ашиглаж буй байгальд ээлтэй энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулснаар тоосжилтын хэмжээ 2-3 дахин буурч, ажлын байрны орчин нөхцөл сайжирч, ажиллагчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм. Spray Stream  үйлдвэрийн албан ёсны борлуулагч Эко сойл компанийн захирал Б.Баттогтох тоног төхөөрөмж суурилуулах, ажиллуулах горимыг зөвлөж байна. Тоног төхөөрөмжийг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Бутлан тээвэрлэх хэсгийн Механик, Цахилгааны албаны ажиллагчид суурилуулж байна. 

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ