ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Чанаргүй ажил гүйцэтгэсэн долоон компани дээр шүүхийн шийдвэр гарчээ
Чанаргүй ажил гүйцэтгэсэн долоон компани дээр шүүхийн шийдвэр гарчээ

Аймгийн хууль эрх зүйн хэлтсээс орон нутагт чанаргүй ажил гүйцэтгэсэн, төрөөс авсан мөнгийг зориулалтын бусаар ашигласан, баталгаат хугацаанд доголдол үүссэн зэрэг төрд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан, 2016 оноос хойш  аймгийн засаг даргын нэхэмжлэлтэй, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх 7 компанийг танилцууллаа.

Аймгийн засаг даргын зүгээс орон нутагт чанаргүй ажил гүйцэтгэсэн, хөрөнгө оруулалтын мөнгийг зориулалтын бусаар ашигласан, баталгаат хугацаанд асуудал гарсан  өөрөөр хэлбэл орон нутагт хохирол учруулсан компаниудад нэхэмжлэл гаргаж  хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг аймгийн хууль эрх зүйн хэлтэст үүрэг өгсөн. Үүний дагуу аймгийн хуулийн хэлтсээс 2016 оноос хойш засаг даргын нэхэмжлэлтэй 7 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж ажилласан байна.. .

Тодруулбал: 5-р микрийн цэнхэр аптекаас 5-р сургууль хүртэл авто замын ажлыг гүйцэтгэсэн “N” компанитай холбоотой асуудал нь төрд 246 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна. Мөн 2-28-р байрны инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн  “Эрдэнэчандмань” компани төрд 64 сая төгрөгийн хохирол учруулсан.  Шахмал түлшний үйлдвэр байгуулна гээд “Эльбрус трейд” гэх компани аймгийн төсвөөс 74,8 сая төгрөгийг авч зориулалтын бусаар зарцуулсан. Их шүтээн цогцолбортой холбоотой “Үйзэн өргөө” ХХК  75,3 сая төгрөгийн хохирол учруулсан. Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ 15 сая төргөгийг авч мөн зориулалтын бусаар зарцуулсан. Нью тьюр сапарис буюу Өргөө кино театртай холбоотой гэрээний асуудал байна. Нийтдээ 1,2 тэрбум төгрөгийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ