ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цахимаар хичээл заах нь багш нарт “Цахим мэдээллийн сан” бүрдүүлэх боломж өгч байна
Цахимаар хичээл заах нь багш нарт “Цахим мэдээллийн сан” бүрдүүлэх боломж өгч байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны болон Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрүүд, БСШУС-ын сайдын гуравдугаар сарын хоёрны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирлын “Цахим сургалтыг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах тухай тушаал тус сургуульд хэрэгжиж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүх түвшний сургалт, хичээлийн материалыг цахимаар байршуулан, оюутан сурагчдад боломжит бүх хэлбэрээр хүргэх чиглэлийг гуравдугаар сарын 02-оос 30 -ны өдрийг хүртэл баримтлан ажиллаж байна. Бүх түвшний хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэхэд гарч буй давуу тал болон хүндрэл бэрхшээлийн талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчукаас тодруулахад, “Манай багш нар Google Classroom системийг ашиглан гэрээсээ сургалтын материалыг цахимаар байршуулан, оюутан, суралцагчдад хүргэж, хэрхэн судлах талаар заавар, зөвлөгөө тогтмол өгч ажиллаж байна. Цахим хичээлийн хуваарийн дагуу хэдэн цахим хичээл оруулсан, тухайн хичээлд хэдэн оюутан хандалт хийснийг хичээл зохицуулагчид программ дээр хянаж байна. Хичээлийг хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан, хичээл чанартай явж байгаа эсэхэд тэнхимийн эрхлэгчид мэргэжлийн зүгээс хяналт тавьж байна. Бид 7 хоног тутам багш, оюутнуудаас цахим хичээлтэй холбоотой ойлгомжгүй зүйл, хүндрэл гарч буй эсэх талаар санал гомдол, хүсэлтийг нь Оюутны холбоо хариуцсан багш, тэнхимийн эрхлэгч нараар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна.

Багш нар маань Classroom систем ашиглан лекц, семинарыг файл хэлбэрээр оруулахын зэрэгцээ 15 минутад багтаасан видео хэлбэрээр хичээлээ зааж, 24 цагийн турш оюутнуудтай цахимаар холбогдож, ажиллаж байна.  Ирэх 7 хоногт, Сургалтын албаны ажилтнуудаас гэрээсээ ажиллах боломжтой ажилтнуудыг онлайнаар ажиллуулна. Цахимаар хичээл явуулах нь олон боломж өгч байгааг хэлмээр байна. Хамгийн түрүүнд, багш нар цахим хичээл бэлдэж сурч байна, цахим хичээлийн мэдээллийн сан бүрдүүлэх боломж өгч байна. Бид, багш нарын цахим хичээлийн сан үүсгээд, бүх хичээлийн цахим бүрдүүлэлт хийж эхэлсэн. Мөн хичээлийн чанарт анхаарах, идэвхжүүлэх зорилгоор энэ улирлын турш шилдэг Цахим хичээлийн уралдааныг багш нарын дунд зарлаад байна. Ингэснээр, магистр, бакалавр, мэргэжлийн сургалт, лицей анги гээд бүх чиглэлээр хичээлийн хөтөлбөрөө бэлтгэх, сан бүрдүүлэх, шилдэг багш нараа шалгаруулах гээд олон давуу тал, боломж бий болж байна” гэж онцлов.

Цахим хичээлийн хөтөлбөрт тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй бакалаврын ангийн 477 оюутан, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийн 25 суралцагч, лицейн 76 сурагч  хамрагдаж байгаа аж. Лицей ангид математик, физик, хими, англи хэлний гүнзгийрүүлсэн хичээлүүдээ нэмэлт цахим хэлбэрээр зааж байгаа юм байна.  Хичээл бүрийн ирц болон хичээл авсан бүртгэлийг  багш нар цаг тухайд нь гаргаж буй бол багш нарт хичээл зохицуулагч нар хяналт тавьж ажиллаж байгааг тус сургуулийн албаны хүн хэллээ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА БААВАРЛАХАА БОЛИНО УУ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ