Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Шохойн тээрэм шинэчлэх ажил үргэлжилж байна

Шохойн тээрэм шинэчлэх ажил үргэлжилж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт шохойн бэлтгэлийг сайжруулах зорилгоор МШР-1,5х5,6 маркийн орос тээрмийг мушгиа ангилагчтай, БНХАУ-д үйлдвэрлэсэн QMJ-2,1х1,5 маркийн тээрмээр сольж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт өрнөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас эхэлсэн энэхүү ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Барилга засварын цехийн зургаан бригадын ажилчид 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Хуучин тээрэм цагт дөрвөн тонн шохой нунтагладаг байсан бол шинэ тээрэм хоёр дахин илүү хүчин чадалтай аж. Технологийн горим зохицуулалтыг зөв тохируулбал цагт 10 тонн шохой нунтаглах боломжтой гэж Урвалжийн хэсгийн механик Ж.Гансүх ярилаа.

Тус хэсэг нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн үйлдвэрлэлийг шохойн сүүгээр таслахгүй хангах үүрэг хүлээдэг. Шинэ тээрэм ашиглалтад орсноор зэсийн баяжмал үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй шохойн нунтаглалт сайжирч, металл авалт нэмэгдэх юм. Шохой бэлтгэлийн шугамыг ирэх сарын 14-нд ажилд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card