ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өнөөдөр 04 дүгээр сарын 14
Өнөөдөр 04 дүгээр сарын 14

Мэдүүштэй...

1.Өнөөдөр жилийн 105 дэх өдөр. Он дуусахад 260 хоног үлдлээ.

2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +6 градус дулаан, шөнөдөө -3 градус хүйтэн, ялимгүй хур тунадастай, салхины хурд 3-7 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 14. Ангараг гараг. Билгийн тооллын 22. Улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандаж, 19 цаг 41 минутад жаргана. Энэ өдөр туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.Хол газар яваар одогсод зүүн хойд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадэд, идээ элбэгшин эрхэм сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3044, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 37.7, Японы иен 25.6 төгрөгтэй тэнцэж байна.  

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1995 оны 4-р сар

  • Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өндөр хүчин чадалтай шинэ өрмийн машин ашиглалтад оров.
  • Монгол Улсын Засгийн газрын 48-р тогтоолоор Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн Монголын талын оролцогчоор Эрчим хүч, геологи уул уурхайн яамыг томилж, тус нэгдлийн зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.

1996 оны 4-р сарын 01

  • Автотээврийн байгууллагын харьяанд Герман Улсын “Тип топ” фирмийн технологиор хүнд даацын дугуй засварын хэсэг ашиглалтад оров.

1997 оны 4-р сарын 14

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 64 дүгээр зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн боксын дасгалжуулагч Д.Бандид Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгожээ.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ