ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Оёдлын цех оны эхний улиралд 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
Оёдлын цех оны эхний улиралд 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон оны эхний улиралд нийт 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлжээ. Үүний нэг тэрбум төгрөгийн өртгөөр 35 мянга орчим баяжмалын уут, 400 сая төгрөгийн ажилчдын хувцас үйлдвэрлэсэн байна.  Он гарсаар ажилчдын хамгаалах хэрэгсэл буюу ажлын дулаалгатай болон нимгэн, дотуур хувцас түлхүү үйлдвэрлэж, инженер техникийн ажилтнуудын хувцасны захиалгыг гуравдугаар сараас авч эхэлсэн байна. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 36 мянган ширхэг амны хаалт шуурхай оёж, үйлдвэрийн ажиллагсдад тараажээ. Мөн “ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, зэсийн үнэ буурч буйтай уялдуулан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, бүтээгдэхүүний материалын зардлыг багасгах, зарим захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, тус цех 12 нэр төрлийн ажилчдын хувцас үйлдвэрлэхэд гол ажлаа чиглүүлж, зөөлөн оёдлын болон баяжмалын уутны хэсэгт нийт 80 гаруй оёдолчин ажиллаж байна. ХАБЭА-н хэлтэстэй хамтран үйлдвэрийн ажилчдын ажлын хувцасны альбомыг шинэчилж буйтай холбогдуулан шинэ загварын хувцас удахгүй үйлдвэрлэж эхэлнэ. Үүнд бүх ажилчдын хувцас нэг ижил өнгөтэй байх бөгөөд үйлдвэрлэлийн бүтэц нэгжийн ажилчдын хувцсыг дулаан материалаар, оффисын ажилтнуудад нимгэн цамц оёх загвар гаргажээ.    

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН