ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагаан тоос дарах зориулалттай шинэ техник хүлээн авлаа
Цагаан тоос дарах зориулалттай шинэ техник хүлээн авлаа

Баяжуулахүйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн жил Amazone UX11200 маркийн хоёр төрлийн техник авч, цагаан тоос дарахад ашиглаж байна. Саяхан эл маркийн шинэ чирэгч трактор хүлээн авч, цагаан тоосны талбайд ажиллуулж эхлэв. Amazone UX 11200 маркийн төхөөрөмж нь хоёр тийшээ 39 метр урт болж дэлгэгддэг, 11.2 тонн усны багтаамжтай. Холигч машины тусламжтайгаар кальци хлорид бодисыг усанд  найруулан, шингэлснийг шахаж хуурай талбайг норгоход уг төхөөрөмжийг ашиглана. Хаврын хуурайшилт болон салхины хурд их байгаа энэ үед цагаан тоосны дэгдэлт дарахад шинэ чирэгч тракторын ач тус өндөр байгааг инженер Л.Одонтунгалаг ярилаа. 340 морины хүчний чадалтай, 4 км цагийн хурдтай чирэгч трактор нэг удаагийн эргэлтээр 10 га орчим талбайг норгож, өдөрт хамрах талбайн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын албаны мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас технологийн гурван аргыг хослуулан цагаан тоос дэгдэлтийн нийт талбайн 80 орчим хувийг дарсан юм. Үлдсэн талбайд цагаан тоос дарах ажил өдөр тутам үргэлжилж, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн ажилтнууд хүч нэмэн ажиллаж байна.  

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ