Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Бүтээмж, чанарын дугуйлангууд шинийг санаачлан ажиллаж байна

Бүтээмж, чанарын дугуйлангууд шинийг санаачлан ажиллаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Автотээврийн цехийн бүтээмж, чанарын дугуйлангуудын оны эхний хагас жилийн төслийн хамгаалалт боллоо. Х.Болдбаатар ахлагчтай “Гавшгай” бүтээмж чанарын дугуйлан Сайн саналын системийн бүртгэлийн цэг байгуулан, компьютерийн бүрэн хэрэгслийг сүлжээний утастай холбосноор саналын тоо нэмэгджээ.  Мөн TLT-440 маркийн цахилгаан шингэн өргүүрийн канатан дамжуулгын шкивыг сталь-45 маркийн төмрөөр орлуулан хийсэн байна.Түүнээс гадна Н.Ариунболд ахлагчтай Потенциал БЧД төрөл бүрийн автомашины резинин дугуйг хадгалах зориулалтын тавиур хийж, зай талбай хэмнэжээ. Агуулахад зориулалтын тавиургүйгээс обудгүй шинэ дугуй хадгалахдаа давхарлан хураадаг байсан аж.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card