ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уурхайчид оны эхний хагас жилийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ
Уурхайчид оны эхний хагас жилийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажиллалаа. Өнөөдөр сар хаалтын хурал болж, үйлдвэрийн удирдлагууд оны эхний хагас жилийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд хэрхэн биелснийг хэлэлцсэн юм. Зургаадугаар сард төлөвлөгөөнөөс илүү 90 мянган м3 уулын цул гаргаж, 77 мянган м3 хөрс илүү хуулж, нийт 3 сая 90 мянган тонн хүдэр олборлосон нь төлөвлөгөөнөөс 33 мянган тонноор давжээ. Мөн өрөмдлөгийн хэмжээ 3500 тууш метрээр давсан байна.

Түүнээс гадна, ачаа эргэлт 18 мянган тонн/км байгаа нь төлөвлөгөөнөөс 248 мянган тонн/км-ээр давсан үзүүлэлт юм. Баяжуулах үйлдвэр 2 сая 778 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 31 мянган тонноор илүү байна. Өнгөрсөн сард 50 мянга 11 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 818,6 тонноор давжээ. Харин молибдены баяжмал 452 тонныг үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 22 тонноор илүү байв. Баяжмал ачилт сарын турш хэвийн явагдаж, 827 вагон зэсийн баяжмал, 28 парт молибдены баяжмал гадаад худалдаанд гаргасан байна.

     2020 оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 359 мянган м3 уулын цул илүү гаргаж, 367 мянган тонн хүдэр илүү олборлож, 270 мянган тонн хүдэр илүү боловсруулав. Зэсийн металл авалтыг 87.59, молибдены металл авалтыг 52.52 хувьд хүргэж, төлөвлөгөөнөөс 7033 тонн зэсийн баяжмал, 399 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэх боломж бүрдүүлэн амжилттай ажилласан уурхайчдадаа Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН