ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баяжуулах үйлдвэрт зургаан сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай шинэ шугам барина
Баяжуулах үйлдвэрт зургаан сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай шинэ шугам барина

 Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд томоохон зургаан төсөл тусгагдсаны нэг нь Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил юм.

Тасралтгүй 42 жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт бага хүчин чадалтай олон тоног төхөөрөмж ажиллаж байгаа нь ашиглалтын болон засварын зардал өсгөөд зогсохгүй хүдэр боловсруулалтын өртөг зардал нэмэгдэх, үр ашиг буурах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах болон баяжмалд нэг тонн металл зэс гаргах өөрийн өртөг орчин үеийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Иймээс үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны  хүчин чадалтай шинэ шугам барих юм. Одоогоор газар шорооны ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй, 20 дох хоногтоо үргэлжилж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Жайнги найпу”, туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт”, “Эрчим төсөл” компани ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй өргөтгөлийн бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд эхэлсэн бөгөөд оны сүүлээр талбай дээр бууна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

     Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төслийн хүрээнд хөвүүлэн баяжуулах машин, бутлуур, тээрмүүдийг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр солих, Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд зогсохгүй зардал болон хүдэр боловсруулах өөрийн өртгийг бууруулах, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах боломж бүрдэх юм. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН