Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

“Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. 

Уг хөтөлбөр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй “Яараад яахав дээ-II” аяны хүрээнд хэрэгжиж буйг Замын цагдаагийн хэсгийн Ахлах зохицуулагч, Ахмад Б.Ганзориг ярилаа.  Аймаг, нийслэл дүүргийн Замын цагдаагийн хэсгүүд тухайн нутаг дэвсгэртээ олон төрлийн хөтөлбөр авч хэрэгжүүлж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Замын цагдаагийн хэсэг үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, “Яараад яахав дээ-II” аянд нэгтгэхээр “Хариуцлагатай жолооч” хөтөлбөрийг санаачилжээ.

     Тус хөтөлбөрийн үеэр “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж, жолооч нарт дүрмийн мэдлэг олгох, хариуцлагатай байх зэрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт явуулах аж. “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.

М.Балжинням

Фото Ш.Лхамсүрэн

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card