МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажллаж байна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажллаж байна

   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албаны хүмүүсийн хамт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. 

Тэрээр томилолтын албан ажлаа тус үйлдвэрийн удирдлагын баг болон ерөнхий захиргааны ажилтнуудтай уулзаж эхэлсэн. Уулзалтын эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагааг "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав. Мөн дэлхий нийтэд цар тахал болон нүүрлээд буй корона вирусын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах зорилтыг дэвшүүлж, уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалж ажиллахын төлөө бүхий л боломж, бололцоог дайчлан ажиллаж, үр дүнд хүрч байгааг онцоллоо. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн бодлого тодорхой, ирээдүйд хөтлөх зорилт ил тод, ойлгомжтой байгааг өнөөгийн бодит эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан танилцуулав.

    Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсны дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хандаж үг хэлэв. “Шинэ коронавирусын тархалтын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн үед тогтвортой сайн ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн, Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин, тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай, оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь тус үйлдвэрийн өнөө болон ирээдүйд сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн, “бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах болно” гэсэн юм. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Тэрээр өнөөдөр тус үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайчдын төлөөлөлтэй уулзана.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА