МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлээ цар тахлын үед ч амжилттай ажиллуулж байгаа нь харагдаж байна
Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлээ цар тахлын үед ч амжилттай ажиллуулж байгаа нь харагдаж байна

   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилолтын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үндсэн үйлдвэрлэлийн цех болон Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехүүдийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ бүтээн байгуулалтын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа ч ярьж, санал бодлоо солилцов. “Жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэлийн гол зүрх болсон, Баяжуулах үйлдвэр шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ нь, хүдэр боловсруулалтын хүчин чадлын хэмжээг 6 саяар өсгөх технологи бүхий, Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөл юм. Уг бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилга байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцлов. Түүнчлэн, жилээс жилд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэ өргөтгөлийн үр өгөөж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн ДЦС-ын найдвартай ажиллагаа, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологи, үйл ажиллагаа зэрэг цех бүрийн онцлог ажилтай ТӨБЗГ-ын дарга газар дээр нь танилцлаа.   

     Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон катодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” компанитай танилцсаны дараа Эрдэнэтийн уурхайчдын ажил үйлсийн талаар товч дүгнэхдээ: “Улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төсвийн орлогын гол ачааг нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс орон нутгийн томилолтоо эхлүүлж байна. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас онцгой горимоор ажиллаж буй энэ цаг үед Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьд аль болох алдагдал багатай ажиллах чиглэл баримталж байна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ үеийг эсрэгээр нь үр ашгаа дээшлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж болгон ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ нь бусад үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрөхүйц сайн туршлага, үлгэр дуурайл болно гэдгийг тэмдэглэе” гэсэн юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА