ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 9 дэд зорилт, 33 арга хэмжээг тусгажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 9 дэд зорилт, 33 арга хэмжээг тусгажээ. Дэд зорилтод, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь судалж, яамнаас бодлогын чиглэлд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.

Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүдийг хөдөлгөнө

Ирэх 4 жилд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо судалгаа нь хийгдсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдэх боломжтой төслүүдийг Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан байна. Мөн нэмүү өртөг шингэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, металл авалтыг хэвийн хэмжээнд хадгалахад баяжуулах үйлдвэрт нэвтрүүлж буй өргөтгөл шинэчлэлтийн ажил чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж байгаа бол өргөтгөл шинэчлэлийн дараа 35 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Уг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн гурван жилд Эрдэнэт үйлдвэр 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилдаа зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилт 20 жилээр нэмэгдэж, 60 жилийн нөөцтэй гэсэн баталгааг өгч байна.

Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч, олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга ядуурч буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд одооноос бэлтгэл хангахаас аргагүй асуудал юм. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхамууд хийж, 2031 он болтол ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор ил уурхай, баяжуулах фабрикийн шинэчлэлд салбар яамны зүгээс бодлогоор дэмжин, анхаарч ажиллаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн далд уурхай, Асгатын мөнгөний орд, Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа, Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн мөнгөн урсгалаас монголын эдийн засаг хамаардаг гэхэд хилсдэхгүй. COVID-19 цар тахлаас хамаарч манай улс хоёрдугаар сараас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд тээвэрлэх журам гаргасан. Үүнээс үүдэж, эдийн засагт оруулахаар төлөвлөсөн экспорт 50 гаруй хувиар буураад байна. Харин Засгийн газар зэсийн экспортыг бодлогоор дэмжсэний дүнд Эрдэнэт үйлдвэр 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсрууллаа. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн байна” гэдгийг салбарын сайд тодотгов. Мөн “Уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авах, ямар ч шилдэг технологийг нэвтрүүлж, нутагшуулж болно.Тиймээс үе үеийн уурхайчид бэлтгэгдэн гардаг Эрдэнэтийн үйлдвэр хөгжих ирээдүй, итгэл төрж байна” гэдгийг үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үеэрээ хэлсэн юм.

Уурхайн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг. Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хорьж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа” гэв. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар зэсээс гадна мөнгө гаргаж авах боломжтой. Мөн бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олох боломжтойг үйлдвэрийн захирлууд хэлж байлаа.

Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараа нь “Бэрэн металл” төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай танилцсан.

Манай улс ган, төмөрлөгийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээний 80 хувь буюу 300-аад мянган тонныг өмнөд хөршөөсөө импортолдог. Энэхүү импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг “Бэрэн металл” компанийхан салбарын сайдад дуулгасан юм. Манай улс жилд 8.4 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргадаг. Энэ нь, дунджаар 4 сая.т ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ юм. Мөн 36.5 сая т  коксжих нүүрсийг Хятад болон олон улсын зах зээлд борлуулж байна. Улмаар хятадууд үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд эргээд монголд нийлүүлж байгаа нь их алдагдал хүлээдгийг үйлдвэрийн инженерүүд учирласан. Мөн тус үйлдвэрийнхний зүгээс Баргилтын уурхайгаас хүдэр нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахыг хүслээ.

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа