Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нийгмийн цехүүдийн засварын ажлын явцтай танилцлаа

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нийгмийн цехүүдийн засварын ажлын явцтай танилцлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус хэлтсийн ажилтнуудын хамт үйлдвэрийн харьяаны нийгмийн цехүүдээр явж, намар өвлийн бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцлаа.

Тэрээр өнөөдөр үдээс өмнө, 2020-2021 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбогдуулан сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэлийг нэн тэргүүнд хангах, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь  шуурхай шийдэх зорилгоор Орос “Катюша” цэцэрлэг, Орос 19-р сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиудад ажилласан.  Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн чиг үүргийн харьяанд 10 нийгмийн цехийн үйл ажиллагаа хамаардаг. Дээрх цехүүдийн өвөлжилтийн бэлтгэл болон засвар үйлчилгээний ажлын явц болон тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, “Нийгмийн цехүүдийн өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл хангалтын явцтай танилцлаа. Намар өвлийн болон сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэл үндсэндээ сайн хангагдаж байна. Харин зарим нэг засварын ажлууд шаардлагатай материал хэрэгслийн нийлүүлэлт удааширснаас саатаж байгаа ч манай цехүүд 9 сарын 1-нээс өмнө дуусгахаар шамдан ажиллаж байна. Засварын материал хүлээгдэх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг бүх нийгмийн цехүүдийн бэлтгэл ажилтай танилцаж дууссаны дараа холбогдох бүтцийн нэгжүүдтэй уулзалт хийж, шийдэхээр төлөвлөлөө. Өнөөдөртөө багтаан танилцаж, цаг алдалгүй дээрх уулзалтыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг яаралтай шийднэ” гэв.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card