ПҮРЭВ
2025.10.31
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 500 гаруй оюутан, сурагчтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 500 гаруй оюутан, сурагчтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль шинэ хичээлийн жилийн бэлтгэл хангаж, анги танхимын засвар болон бусад ажлуудаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь амжуулахаар ажиллаж байгааг тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчук ярилаа.

Энэ жил коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дээд боловсролын сургалтууд 10 сарын 5-нд эхлэх бол мэргэжлийн сургалтын анги 9 сарын 14-ний өдрөөс хичээллэнэ. Ахлах сургуулийн хувьд 9 сарын 1-нээс танхимын сургалт эхлэхээр бэлтгэл хангагдаж байна.

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын ангид  65 оюутан шинээр элссэнээр нийт 370 гаруй оюутан суралцана. Бакалаврын сургалтын нэмэлт элсэлтийг энэ долоо хоногт зохион байгуулж дуусах аж. Мөн Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Жаргалант сумаас 5 оюутан элсүүлж, тэдний  сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэр бүрэн даахаар шийдвэрлэжээ.  Энэ жилээс Ахлах сургуулийн 9-р ангидаа 20 сурагч шинээр элсүүлж, 100 гаруй сурагчтай хичээллэх аж. Харин дээд боловсролын нэг жилийн ангид 50 гаруй оюутан элсүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр, тус сургуулийн хичээлийн шинэ жил нийт 500 гаруй оюутан сурагчтай эхлэх аж. Энэ хичээлийн жилээс тус сургууль бакалаврын сургалтдаа барилгын инженер, хүрээлэн буй орчны инженер гэсэн хоёр хөтөлбөр шинээр эхлүүлж байна. Уг хөтөлбөрт элссэн оюутнууд эхний нэг жил “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцаад, дараагийн гурван жил ШУТИС-д энэ мэргэжлээрээ суралцах боломжтой болох юм.    

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ