МЯГМАР
2025.06.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалт боллоо
“Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалт боллоо

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалтыг Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр зохион байгуулж байна. 

Уг сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Эхлэл-Азийн оргил манлайлал” ТББ-тай хамтран хийж байна. Энэ удаагийн сургалтад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг 18-36 насны хоёроос дөрвөн хүүхэдтэй 150 аав сонгогдон оролцож байгаа юм. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өрхийн тэргүүн аавууд манлайлагч байснаар гэр бүлийн орчинд хүүхэд зөв хүмүүжиж улмаар нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

     Өнгөрсөн жил Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 1525 ажилтныг хамруулсан социологийн болон сэтгэл зүйн судалгаа явуулж, үйлдвэрийн цаашдын хүний нөөцийн хөгжилд зайлшгүй шаардлагатай асуудлуудыг гарган, таван хөтөлбөр боловсруулжээ. Үүний нэг нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа сургалтын талаар ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Залуу ажилчид өргөн мэдлэгтэй, ур чадвартай, зөв хандлагатай, өндөр чадамжтай байх нь ямар ч байгууллагын хувьд үнэт зүйл. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хүний нөөцийн бүтцийн 70 гаруй хувийг 40 хүртэлх насны залуус эзэлж байна. Таван жилийн өмнө гэхэд байдал өөр байлаа. 20 настай Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон хүмүүс 40 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарснаар үйлдвэрийг цаашид авч явах дараа үеийн залуус бий болсон. Тэгэхээр залуучуудаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх вэ, тэд яг юу хүсэж байна вэ гэдгийг судалгаагаар гаргалаа.  Залуус цалин хөлс, нийгмийн баталгаанаас илүү хувь хүний тухайд хөгжих, боловсрох асуудлыг хөндсөн байсан. Иймд энэхүү судалгаанд үндэслэн бид “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санаачилгаар 100 ажилтныг дэмжих хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Өнөөдөр эхлэл болгон “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сургалт зохион байгуулж байна. Бид ажилтнуудаа мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургахаас гадна гэр бүл нь тогтвортой, сэтгэл ханамжтай байж өндөр бүтээмжтэй ажиллана гэж үзсэн. Иймээс үр хүүхдэдээ халамжтай сайн аав байхад энэ сургалт тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийн орчин сайн байснаар ажилтан, ажилчид байгууллагадаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана” гэлээ.

  Т.БАТЧУЛУУН

ФОТО: Б.БАТТӨГС

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил