ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр, Австрали улстай технологи, программ хангамж, сургалтын чиглэлээр хамтран ажиллана
Эрдэнэт үйлдвэр, Австрали улстай технологи, программ хангамж, сургалтын чиглэлээр хамтран ажиллана

 Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцлаа. Элчин сайд Дэйв Воусэнийг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч, үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, шинээр баригдаж буй өргөтгөлийн явц зэргийг үзүүлэхийн зэрэгцээ гадаад хамтын ажиллагааны бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцов.

Эрдэнэт үйлдвэр өмнө нь, Австрали улстай үйлдвэрлэл, технологийн чиглэлээр хамтран ажилласан хэд хэдэн төслүүд бий. Тухайлбал, тус улсын “Titeline Resources Mongolia”  компани нь Жорк стандартын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, Ил уурхайд уулын ажлын явц, техник тоног төхөөрөмжийн удирдлагын хяналтын “Питрам” систем нэвтрүүлсэн нь  үр өгөөжөө  өгч байна. Тэгвэл энэ удаа Элчин сайд Дэйв Воусэн, Эрдэнэт үйлдвэртэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Тэрээр, өнөөдрийн айлчлалын үр дүнг тодорхойлохдоо, “Эрдэнэт хотод анх удаа ирж байна. Их сайхан өдөр, их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсанд баяртай байна. Миний бие Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон цаг үеэс л Орхон аймаг, Эрдэнэт хотод ирэхийг их хүсэж байсан. Өнөөдөр тэр хүсэл минь биелж, Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа. Миний төсөөлж байснаас ч илүү том үйлдвэр байна. Ялангуяа, Монгол улсын эдийн засагт олон жилийн турш том хувь нэмэр оруулж, хөгжлийн гол тулгуур болж буй том үйлдвэрийг үзэж танилцсандаа сэтгэл туйлын өндөр байна. Анх байгуулагдахдаа суурилуулсан тоног төхөөрөмжөөр өнөөг хүртэл амжилттай ажиллахын зэрэгцээ техникийн шинэчлэлийн бодлогоо давхар хэрэгжүүлээд явж буйг нүдээр харахад таатай байлаа. Австрали улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээ хөгжүүлж байгаагаараа Монгол улстай ижил төстэй боловч Монголчуудад зөвлөж, заах зүйл дээр бид илүү биш. Харин орчин үеийн дэвшилтэт технологи, программ хангамжийг нийлүүлэх, ялангуяа сургалтын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна гэдгийг олж харлаа” хэмээн онцолсон юм.

Үйлдвэрийн газрын гадаад бодлого, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.   Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн, “Гадаад харилцааны газар байгуулагдсанаар үйлдвэрийн хэмжээний гадаад бодлогыг нэг урсгал буюу нэг цонхны зарчмаар хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Цаашид, Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн цогц бодлоготой уялдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг хэрхэн тогтвортой авч явах, зорилго, зорилт, чиглэлийг бас тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр дэлхийн 15 улсын аж ахуйн нэгж, байгууллагатай байнгын харилцаатай ажиллаж туршлага судлан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилээс манай гадаад харилцаа илүү өргөжиж байгаа гэж хэлж болно. Гадаадын дипломат төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар хүрэлцэн ирж байна. Бид гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа үйлдвэрлэлийн техник, технологиос гадна боловсрол, хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх чиглэл рүү мөн анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр Австрали улстай олон боломж байгааг өнөөдөр ярилцлаа. Цаашид тус улстай Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл дээр хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Тус заводод үйлдвэрлэгддэг нийт бүтээгдэхүүний 99 хувийг үйлдвэр авч ашигладаг ба цаашид Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэг болох хэрэгтэй. Энэ тухай ч Австрали улсын элчин сайдтай саналаа солилцлоо” гэж уулзалтын ач холбогдлыг тодотгов.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН