ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллалаа

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.  

Дөрвөн жил царцаад байсан 1а хорооллын дэд бүтцийг  Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр шийдэж 12.5  тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Ингэснээр өнгөрөгч 7-р сараас барилгын ажлыг эхлүүлэн, шугам сүлжээний ажлыг “Химон” констракшн ХХК  гүйцэтгэж байгаа тухай аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад хэллээ.  Эрдэнэт хотын анхны сургууль болох 1-р сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.  Немон констракш ХХК уг барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажлын зурагт тусгагдаагүй нэмэлт ажлууд хийгдэх болжээ. Иймээс санхүүжилт нэмүүлэх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд  Ерөнхий сайдад мэдээллээ. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дээрх ажилд шаардлагатай санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгахаар болсон байна. 

  Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр баригдаж байгаа  Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгээр  Ерөнхий сайд орлоо. Эрдэнэт хотын хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн, өдөртөө 1000 гаруй хүн ирдэг болсон, үнэхээр сайхан бүтээн байгуулалт болж байгаа талаар Цэцэрлэгт хүрээлэнгийн  бүтээн байгуулалтын ажлын хэсгийнхэн ярьж байна.   Энэ үеэр залуу хосуудын хурим таарч  Ерөнхий сайд өнөр өтгөн сайхан  айл болохыг билэгдэн гарын бэлгээ гардуулан өглөө.

     Ийнхүү Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг үзэж, сонирхон ажилд нь амжилт хүссэнээр Ерөнхий сайдын Эрдэнэт хотод ажилласан томилолт өндөрлөлөө.

А.Бямбамаа

Фото: Ш.Лхамсүрэн

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН